Нийтлэгдсэн 2019-09-17

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН ДЭД АЖЛЫН ХЭСЭГ (CNS-SG/23)-ИЙН ХОРИН ГУРАВ ДУГААР СУРГАЛТ, СЕМИНАРЫН ТАЙЛАН

ИКАО-гийн Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн холбоо, навигаци, ажиглалтын дэд ажлын хэсэг (APANPIRG CNS-SG/23)-ийн хорин гурав дугаар семинар 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 06-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хот дахь Олон улсын иргэний нисэхийн байгууллага //-ын Ази, Номхон далайн бүсийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын нислэгийн хөдөлгөөний процедур үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Урантөгс, техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэсүх нар батлагдсан удирдамжийн дагуу оролцсон болно.

Тус хурлын үеэр AIDC–Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хоорондын өгөгдлийн холбоо, CRV–Бүс нутгийн виртуал хязгаарлагдмал сүлжээ, SWIM – Систем даяарх мэдээллийн систем, ATN- нисэхийн цахилгаан холбооны сүлжээ, GBAS – Газар  тоног төхөөрөмжид түшиглэсэн нарийвчлалыг өсгөх систем, ADS-B – Автомат хамааралтай ажиглалтын систем, Хүний хүчин зүйлс ба агаарын навигацийн инженер техникийн ажилтнууд аюулгүй ажиллагааны талаар болон бусад асуудлууд гэсэн чиглэлээр нийт 53 илтгэлтэй танилцаж, хэлэлцэн /24 WP, 41 IP, 3 flimsy/, зохих шийдвэрүүд гарсан.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний чиглэлээр цаашид баримтлах бодлого, стратегийн болон дунд хугацааны, ойрын зорилтуудыг тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай дараах мэдлэг, мэдээллийг авлаа. Үүнд:

ИКАО-ийн бүх гишүүн улс орнууд тухайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дэд хэсэг /PIRG/-ийн гишүүн байж, хурал зөвлөгөөнүүдэд байнгын оролцоог хангуулан, ажлын хэсгийн дараах чиглэлийг тухайн улс орнууд нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна. Үүнд:

  1. Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичгийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээг хөрш зэргэлдээх улс орнуудын үйл ажиллагаатай уялдуулах, даяарчлах, мөн ИКАО -ийн стандарт /SARPs/ болон Дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөө /GANP/-д үйл ажиллагаагаа нийцүүлэх;
  2. Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөний дагуу холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ болон системийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааг сайжруулах, системийн найдвартай байдлыг хангах
  3. Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний түвшингээ тодорхойлох, ИКАО-ын төлөвлөлттэй зөрүүтэй байдлыг багасгах талаар арга хэмжээ авч ажиллах, тэдгээрийг ИКАО -д мэдэгдэх;
  4. Улс орнууд өөрсдийн агаарын навигацийн төлөвлөгөөг боловсруулж, түүний дагуу агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх;
  5. Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, шаардлагатай тохиолдолд байгууллагын эдийн засгийн болон байгаль экологийн хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан зохих үнэлгээг хийх;
  6. Бусад холбогдох байгууллага болон бусад ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллах, өөрийн чадварлаг мэргэжилтнүүдийг тэдгээр байгууллага, ажлын хэсэг болон дэд хэсгийн хурлуудад оролцуулан ажиллуулах арга хэмжээг авах;

Дээрх үйл ажиллагааны чиглэл тус бүрийг ханган ажиллахыг гишүүн улс орнуудаас шаардахын зэрэгцээ ИКАО-ийн баримталж буй бодлого, ИКАО-ийн стратегийн зорилтын хүрээнд агаарын навигацийн тоног төхөөрөмжүүд, системийн ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглээр шинэ технологи, төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.

Иймд ИКАО-ийн стандарт, баримт бичгүүдийн шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлэх, эсхүл зөрүүтэй байдлыг мэдээлэх, зарлах, эсхүл залруулах арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Түүнчлэн ИНЕГ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар томьёолж байна. Үүнд:

  1. APANPIRG CNS/SG, болон дэд хэсгүүдийн үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог сайжруулах, дараах үйл ажиллагааны чиглэлүүдээр цаашид түлхүү ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

 

  1. APANPIRG CNS-SG-ын дэд хэсэг, ажлын хэсгүүдийн уулзалт, хуралд тогтмол хамрагдах, үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  2. PBNICG – Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг
  3. ACSICG – нисэхийн холбооны сүлжээг зохицуулах дэд ажлын хэсэг
  • ATA/TF – Ази / Номхон далайн бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүд хоорондын мэдээлэл, өгөгдөл дамжуулах холбооны хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг
  1. CRV/OG – Бүс нутгийн виртуал хязгаарлагдмал сүлжээний хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын баг
  2. SWIM/TF – Систем даяарх мэдээллийн системийн хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын баг
  3. SURICG- Ажиглалтын үйлчилгээний хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг

Эдгээр ажлын хэсэг, багийн зохион байгуулж буй хурал, семинарт тогтмол хамрагдах нь Монгол Улсын ИНЕГ-ын баримталж буй бодлого, стратегийн төлөвлөлтийг аюулгүй ажиллагааг хангасан, нислэгийн үр ашигтай, системийн найдвартай боломжит байдлыг хангасан холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээг төлөвлөж, зохицуулахад үр нөлөөтэй байхаас гадна ICAO-ийн стандарт шаардлагуудын хэрэгжилтийг хангах, зөрүүтэй байдлыг арилгах ач холбогдолтой гэж үзэж байна.

  1. APANPIRG болон CNS-SG/23-ийн дэд хэсгүүдийн үйл ажиллагаа, гарч буй бодлого, шийдвэрийг хариуцах албан тушаалтанг томилж, байнгын ажиллагаанд оруулах, тухайн чиглэл хариуцсан албан тушаалтан, ажилтан нь хэлэлцсэн асуудал, гарч буй шийдвэрийг үндэслэн Монгол Улсын ИНЕГ-ын бодлого, төлөвлөлт, цаашдын үйл ажиллагааны санал, чиглэлийг тодорхойлж, зохих шийдвэрийг гаргуулах, ИНЕГ нь ойрын, дунд, стратегийн зорилтын хүрээнд ICAO-ийн дээд түвшний хурал, зөвлөгөөнд мэдээлж, тодорхой шийдэлд хүрч байх;
  2. Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн хувьд бүсийн хэмжээнд онцлон анхаарал хандуулж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, бүсийн хэмжээний төлөвлөлт болон хөрш улс орнуудтай хамтын ажиллагааг сайжруулж төлөвлөлтийг нэгтгэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Бүсийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний төхөөрөмжийн шинэчлэлийн хувьд дараах төслүүдийг онцолж байна. Үүнд:
    1. AМHS- нисэхийн цахилгаан холбооны сүлжээ
    2. AIDC буюу бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хоорондын өгөгдлийн холбоо
    3. PBCS буюу үзүүлэлтэд тулгуурласан холбоо, ажиглалт
    4. IP технологид тулгуурласан агаарын навигацийн сүлжээ
    5. GOLD буюу Дэлхийн нэгдсэн өгөгдлийн холбоо
    6. SWIM буюу системийн өргөтгөсөн мэдээллийн менежмент
    7. SWIM хөтөлбөрийн хүрээнд CRV буюу бүсийн нэгдсэн VPN сүлжээ
      1. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн VPN сүлжээг зохион байгуулах шаардлагатай.
    8. ADS-B буюу автомат хамааралтай ажиглалтын систем
    9. ATM нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний автомат систем
    10. GNSS, SBAS, GBAS

Бүсийн хэмжээнд Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын зүгээс  боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь ази номхон далайн орны олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа бөгөөд тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper