Нийтлэгдсэн 2019-09-17

“MONGOLIA-CHINA CNS/ATM COORDINATION MEETING” АЖЛЫН УУЛЗАЛТЫН ТАЙЛАН

Иргэний нисэхийн ерөнхий газар ба БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо (ATMB/CAAC) хооронд Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг дүгнэх, өргөжүүлэх зорилготой “MONGOLIA-CHINA CNS/ATM COORDINATION MEETING” ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 06-ний өдрүүдэд БНХАУ-ын Шиан хотод амжилттай зохион байгууллаа.

Батлагдсан удирдамжийн дагуу уулзалтаар хэлэлцэх асуудлын сэдэв, төлөвлөгөө, харилцан ажиллагааны гэрээнүүдийн төслийг боловсруулж холбогдох албан тушаалтнуудаас санал авах, хэлэлцүүлэх, Хятадын талд урьдчилан явуулж зөвшилцөх зэргээр бэлтгэл ажлыг ханган ажилласан.

Зураг 1. Ажлын уулзалтад оролцсон Монгол Улс, БНХАУ-ын төлөөлөгчид

Ажлын уулзалтад БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоог төлөөлж дэд дарга Вен Шүзенг тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс оролцсон.

Ажлын уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн байдал

ИНЕГ нь агаарын навигацийн бодлого, үйлчилгээний хүрээн дэх одоогийн ахиц дэвшил, хэрэгжүүлэлтийн ажлыг танилцуулсан.

2. Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хооронд өгөгдөл солилцох AIDC, ATN/AMHS Inter-Operability (IOT)  холболт

ИНЕГ нь ATN/AMHS Inter-Operability (IOT)  болон AIDC (ATS Inter-facility Data-link communication ) тестийн үр дүн талаар танилцуулга хийн техникийн шийдлийн талаар санал солилцож дараах үр дүнд хүрсэн. Үүнд:

  • ATN/AMHS Inter-Operability (IOT) тест дуусаж 2 талд бага зэргийн алдаа гарсан ч дараагийн шатны тестыг хийхэд нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн. Дараагийн шатны POT (Pre-Operation Test )-ыг БНХАУ-ын тал 2020 онд хийж дуусгахыг санал болгосон. Монголын талаас POT (Pre-Operation Test )-ыг 2019 онд бүрэн хийж дуусган алдаа гарсан тохиолдолд программ хангамжийн үйлдвэрлэгчтэй 2020 онд хамтрач ажиллая гэсэн санал тавьсаны дагуу БНХАУ-ын тал 2019 онд тестыг хийж дуусгахыг зөвшөөрсөн.
  • Улаанбаатар-Бээжин нислэгийн хөдөлгөөн удирдлага төвүүдийн хооронд удирдлага шилжүүлэх систем AIDC-ын туршилт холболтын ажлын 1-р шатанд гарсан алдаа засагдсан тул Монголын талаас тус ажлыг AFTN-ээр үргэлжлүүлэх саналыг тавихад БНХАУ-ын тал тус саналыг хүлээн авч 2019 оны 10 дугаар сараас үргэлжлүүлэн AFTN холболтоор хийхээр тохиролцсон.
  • Бээжингийн AIDC тестийг ATMB зүгээс 9-р сард хийж дуусгахаар санал тусгасан бөгөөд уг тест шалгалт дууссаны дараа Ланжоу болон УБ-ын ACC хооронд AIDC тест шалгалтыг эхлүүлэхээр болов.
  • Хоёр талаас энэ асуудлыг хариуцсан хүмүүсийн томилж уулзалтын тэмдэглэлд тусгасан.
  • CRV-ын хувьд 2 тал санал солилцож PCCW Global компаниас авах зурвасын хэмжээг “Package A”-ээр сонгон 2020-оноос холболт үүсгэхээр болсон. Цаашид хэрэгцээ шаардлагаа үндсэлэн зурвасыг тухай бүрд нь нэмэгдүүлж явахаар болсон.

3. Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежмент

ИНЕГ нь Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийн талаар танилцуулга хийн цаашид Нислэгийн урсгал, төлөвлөлтийн талаарх мэдээллүүдийг харилцан хурдан шуурхай солилцох талаар мэдээлэл өгсөн бөгөөд талууд энэ тал дээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон болно. Энэхүү мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартын дагуу хйих саналаа илэрхийлсэн болно. Мөн олон улсын ерөнхий зориулалтын нислэгийн зөвшөөрөл олгоход тавигддаг шаардлагын талаар харилцан мэдээлэл солилцсон болно.

НУТМ-ийг хэрэгжүүлэхэд хөрш улсууд болох ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын талуудын оролцоо чухал бөгөөд энэ тал дээр хамтран ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд анхны хамтарсан уулзалтыг Бээжин хотод зохион байгуулсан болно. Энэхүү ажлын хүрээнд санамж бичиг байгуулах шаардлагатай байгаа бөгөөд ОХУ-ын талаас хариу хүлээж буй бөгөөд энэхүү хариуг иртэл түр хүлээж байхаар тохиролцсон болно.

Цаашид хамтран Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх нэгдсэн флатформ ашиглах боломж бий талаар БНХАУ-ын талаас танилцуулга хийсэн ба мөн Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийн шинэ төвийг Бээжин хотод барьж байгуулж буй бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэгдсэн систем ашиглаж болох талаар санлыг танилцуулсныг ИНЕГ бүрэн дэмжиж байгааг илэрхийлсэн.

4. Шинэ агаарын хаалга

ИНЕГ нь тус агаарын хаалга нээх асуудал нь 2016 оны 10 дугаар сараас хойш 2 жилийн хугацаанд хоёр улсын төрийн байгууллагуудын бүх түвшинд яригдаж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажил байгаа тул хоёр талаас бэлтгэл ажлыг түргэвчилж, агаарын хаалга нээх хугацааг яаралтай товлох саналтай байгааг мэдэгдсэн. Мөн ИНЕГ нь Монгол Улсын баруун талд, Говь-Алтай аймгийн Алтай сумын орчим агаарын хаалга нээх бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтэцийг сайжруулах ажлыг эхэлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлсэн.

Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь БНХАУ-ын талаас санал болгосон агаарын хаалгыг ажил хэрэг болгох бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ нь хичээл зүтгэл гаргаж байгаад талархал илэрхийлсэн. Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь байгууллагын дотоод хэлтэс, газруудын хүрээнд энэ асуудал зөвшөөрөгдсөн ба энэ оны эцэс гэхэд агаарын хаалгыг нээх талаар тодорхой хариу өгөх боломжтой болно гэж цохон тэмдэглэсэн. Мөн асуудлыг түргэвчлэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн.

Зураг 2. Төлөөлөгчдийн ахлагчид хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулж байгаа нь

5. Сансрын холбооны тоног төхөөрөмжийн шинэчлэл

Өнгөрсөн жилийн 2 талын уулзалтаар Улаанбаатар болон Бээжингийн сансрын холбооны төхөөрөмж хэт хуучирсан 24 жил ашиглагдаж байгаа тул шинэчлэх 3-н төрлийн шийдлийг танилцуулж байсан. Үүнд :

  1. Сансрын холбоог татан буулгаж дан ганц шилэн кабелиар холбогдох. – /Найдвартай ажиллагаа буурах тул 2 тал тус шийдлийг алгассан. /
  2. УБ болон Бээжин сансрын холбоог бүхэлд нь шинэчлэл хийж ашиглах. Энэ үед БНХАУ-ын бусад НХУ-ын төвүүд рүү шууд холбогдох боломжтой болох хувилбар юм.  Гэвч зардал төсөв их шаардах учир эдийн засгийн тооцоог харахаар болсон/
  3. УБ болон Бээжин сансрын холбоог хэсэгчлэн өргөтгөл хийж ашиглах. Энэ үед БНХАУ-ын бусад НХУ-ын төвүүд рүү Бээжингээр дамжуулан холбогдох.

Дээрхи 3  хувилбараас 3 дахь хувилбар нь өртөг зардал бага мөн хурдан хийх боломжтой байсан тул Бээжингийн АТМВ  мэргэжилтэнгүүд зөвшилцөн техникийн тодорхойлолтыг ирүүлсэний дагуу Монголын тал IP based Satellite modem-ы төсөв зардалыг батлуулан, худалдан авах ажлыг зохион байгуулж 10 сард нийлэгдэхээр гэрээ хийгдсэн талаар танилцуулсан. Үүний дагуу 2  тал сансарын холбооны шинэ холболт хийх ажлыг 2019 оны 11 сард эхлүүлэхээр тохиролцов.

6. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний одоогийн байдал, хязгаарлалт

ИНЕГ нь Улаанбаатар Бүсийн НХУ-н төвийн талаарх мэдээлэл болон БНХАУ-н Бээжин НХУТ-ээс тавьж буй хязгаарлалтын судалгааг танилцуулж хоёр тал хүндрэлтэй асуудлыг харилцан шийдвэрлэх талаар хэлэлцсэн.

НХМТ нь танилцуулгатай танилцаад нислэгийн эрчимжилт хурдацтай өсөж байгаа болон Бээжин НМР-д 5 үндсэн чиглэлээс ирдэг нислэгт аль болох тэнцвэртэй хязгаарлалт тогтоох зарчим баримталдаг тухай дурдаад хязгаарлалтыг AFTN болон шууд утсаар шуурхай мэдэгдэж байхаар мэдээлсэн. Гурван улсын хамтарсан нислэгийн урсгалын менежментийн ажлын хэсэг байгуулагдах үед хязгаарлалтын мэдээг харилцан солилцох талаар хоёр тал тохиролцсон.

ИНЕГ нь Улаанбаатар Бүсийн НХУ-н төвийн талаарх мэдээлэл болон БНХАУ-н Бээжин НХУТ-ээс тавьж буй хязгаарлалтын судалгааг болон гэрээний заалт хэрэгжээгүй зарим тохиолдлын талаарх мэдээллийг танилцуулж хоёр тал хүндрэлтэй асуудлыг харилцан шийдвэрлэх талаар хэлэлцсэн.

Мөн Бээжин НХУТ-өөс системийн шинэчлэл хийгдсэн дахин алдаатай мэдээлэл илгээгдэхгүй байх талаар болон POLHO цэгт тавьж буй хязгаарлалт нь  Бээжин хотын шинэ аэропорт DAXING /ZBAD/ -ийн үйл ажиллагаа эхлэхэд багасах талаар мэдэгдсэн.

7. Нисэхийн цаг уур

Нисэхийн цаг уурын төвийн мэргэжилтэн нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд үзүүлж байгаа нисэхийн цаг уурын  үйлчилгээний танилцуулгыг танилцуулж харилцан хэлэлцүүлэг явагдсан.

8. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээ

ИНЕГ-ын зүгээс хоёр улсын хооронд байгуулсан харилцан ажиллагааны гэрээнүүдэд орж байгаа төслийг бэлтгэсэнийг танилцуулсан. БНХАУ-ын Бээжин, Ланжоу, Хөх хот, Өрөмч, Хайлаар НХУТ-тэй хийсэн бүсийн төвүүдийн гэрээнүүдэд орж буй өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн.   Үүний дагуу нислэг хөдөлгөөн удирдах төвүүдийн шууд холбооны сансарын холбооны тоног төхөөрөмжүүд хэт хуучран гэмтэл саатал их гарч байгаа тул улс хоорондын IDD утсан харилцааг нэмж хэлэлцэн хэрхэн холбогдох талаар ярилцаж телефон дугааруудыг тодорхой болгон гэрээнд шинэчлэл хийлээ.

НХМТ-оос POLHO, INTIK, MORIT цэг орчимоор тойрч байгаа нислэгийн мэдээллийг шуурхай мэдээллэх, Улаанбаатар НХУТ-өөс бэлтгэл аэродромд нисэх нислэгийн EST болон CPL мэдээг Бээжин НХУТ-д илгээх, Бээжин НХУТ-ийн нөөц АFTN хаяг ZBACZQZ хаяг өөрчлөгдсөн, шаардлагатай тохиолдолд  зөвшилцийн мэдээг хоёр талын ерөнхий нислэгийн удирдагч нар гэрээнд тусгагдсан утсаар хийж байх санал гаргаж манай талаас тус саналыг хүлээн авч гэрээнд тусгасан.

Ланжоу НХУТ-өөс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс MORIT цэгээр манай агаарын зайд нэвтрэх агаарын хөлгийг баруун талд 5nm зайд шилжүүлэн өгч байх хүсэлт гаргаж энэ тухай хэлэлцэн гэрээнд 5nm–аас  бага зайд Улаанбаатар НХУТ-д шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээнд тусгасан.

Ажлын уулзалт нь харилцан ойлголцсон, нөхөрсөг байдалд болж өнгөрлөө.

Дараагийн ажлын уулзалтыг 2020 онд Монгол улсад зохион байгуулахаар тохирсон болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper