Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд Өгөгдлийн сангийн техникийн ажилтан, Нисэхийн мэдээллийн техникийн ажилтнуудын түр ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Түр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь дараахь шаардлагуудыг хангасан байна.
Ерөнхий шаардлага:
- Боловсрол- Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, голч дүн 2,8-с дээш
- Мэргэжил- Мэдээллийн технологи, радио холбоо, электроник, геодези, зураг зүй, кадастр, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлээр төгссөн инженер болон нисэхийн аль нэг чиглэлийн инженер.
- Нас- 21 наснаас дээш
Бүртгэл:
ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд 2019 оны 9-р сарын 26, 27-ны өдрүүдэд 09.00-16.00 хооронд явагдана.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Анкет/ Маягт 1-ийн дагуу/
- Цээж зураг 4 хувь /3×4/
- Цахим үнэмлэхний хуулбар
- Дипломын хуулбар (Нотариатаар батлуулсан байх)
Жич: Шаардлага хангаагүй горилогчийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалт:
Ерөнхий шаардлагыг хангаж бүртгүүлсэн иргэнийг 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 10-р сарын 4-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар шалгаруулна.
- Үе шат: Монгол хэл/өгөгдсөн сэдвээр эссэ бичнэ/, Англи хэл/тестийг өгөгдсөн хугацаанд бөглөнө/, Компьютер/өгөгдсөн даалгаврыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэнэ/
- Үе шат: Аман ярилцлага /1-р үе шатны дундаж оноо 70% дээш авсан иргэн оролцоно/
Дэлгэнгүй мэдээллийг 28-3065, 99221199 утсаар 09.00-16.00 хооронд лавлана уу.