Нийтлэгдсэн 2019-09-24

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-30-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 27-нд үүлшинэ бага зэргийн хур тунадас орно. 28-нд солигдмол үүлтэй, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 25, 26-нд баруун өмнөөс 4-7м/с, 27-нд баруун өмнөөс баруун хойш эргэж, 29-нд зүүн өмнөөс 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч өрөвхийлнэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 23-27-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 24-26 градус дулаан, 28, 29-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

26, 27-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Баянхонгор, Алтай, Мөрөн, 28-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 29-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Баянхонгор, Алтай, Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Гувансайхан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй. 26-нд Мөрөн, 28, 29-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Баянхонгор, Алтай, Мөрөн, Доной  сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-нд Алтай, Мөрөн, 27, 28-нд Алтай, Мөрөн, Баянхонгор, 29-нд Алтай, Мөрөн, Баянхонгор, Төв, Говийн секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.09.23

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2019 оны 09 сарын 16-ны өдрөөс 2019 оны 09 сарын 22-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 1-8м/с, түр зуур 15м/с хүрч өрөвхийлсөн байна.

Салхины хамгийн их утга IX/16-ны өдөр 28515 м/с, хүрсэн.

Үзэгдэл: IX/16, 17, 18, 19, 20, 21, 22–нд шүүдэр, IX/16, 17, 18, 19, 20, 21, 22-нд хяруу IX/20,21,-нд утаа тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 09 сарын 22-нд, 25.7 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 09 сарын 18нд -2.9  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 09 сарын 19-нд 43.9 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 09 сарын 18-нд -3.5 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: ажиглагдаагүй.

METAR-ын тоо: 326

2019 оны 9 дүгээр сарын 23-наас 9 дүгээр сарын 30-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, сэрүүснэ/

25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ЦУОШГазар

2019 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм.

Тунадас: 17-нд Баян-Өлгий, Увс, 18-нд Завхан, Говь-Алтай, 19-нд Говь-Алтай, Архангай, Төв аймаг, Өмнөговийн, 20-нд Дорнод, 22-нд Хэнтийн зарим газраар 0,0-4,0 мм бороо орсоноос хамгийн их нь Говь-Алтайн Тайширт 4,0мм, Алтайд 3,0мм, Завханы Цагаанчулуут, Ярууд 4,0мм, Шилмүүстэд 2,8мм, Өмнөговийн Хүрмэнд 4,0мм, Баян-Өлгийн Даянд 2,4мм орсон байна.

Агаарын хамгийн их температур: Дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +22…+30 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +10…+18 градус, бусад нутгаар +19…+25 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-7 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+8 градус хонов.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: 19-нд 0,0 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Өдөртөө 17-нд +13…+15 градус, бусад хугацаанд +20…+26 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…+2 градус, бусад хэсгээр +2…+8 градус байлаа.

2019 оны 9 дүгээр сарын 16-аас 23-ныг  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-ны өдөртөө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 5-8м/с. 23-нд салхины хурд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.           

Температур: шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Хугацааны эхэн болон сүүлчээр дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 18-нд аэродром орчимд

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд  баруун өмнөөс 6-9м/с, зарим үед түр зуур 10-12м/с.  Бусад хугацаанд 4-7м/с.

Температур:  Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  17, 18-ны өдрүүдэд бага зэргийн бороо орно.  Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с. 17, 18-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл:  17, 18-ны өдрүүдэд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт  ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 28, 29-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Нийт хугацаанд бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 23-25-нд шөнөдөө 3-5 градус дулаан, өдөртөө 22-24 градус дулаан. 26-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18, 19-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Баруун өмнөөс 4-7м/с.

Температур: шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд зэргийн сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Үүлшинэ.  18, 19-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  18, 19-нд 8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с, зарим үед түр зуур 11-14м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Шөнөдөө  2-4 градус,  өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  16, 17, 18-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 16, 18-нд баруунаас 7-10м/с, үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 16,17-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байх бол 18-наас дулаарч, шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17, 18-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд 5-8м/с, 16-нд 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 18-наас дулаарч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 18-19-нд баруунаас хойноос 6-9 м/с, зарим үед түр зуур 10-12 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.

Агаарын температур: Ихэнх хугацаан шөнөдөө 3-5 градус өдөртөө 17-19 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Бүх хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 16, 17-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 17, 18-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл:Бүх хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 16, 18-нд баруун өмнөөс 8-11м/с, өдөртөө түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ.17,19,20-нд баруун хойноос 6-9 м/с.Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: 17-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус, 18-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 16-18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Үүл солигдмол. 20-нд бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/с, 17, 18-нд баруун хойноос 7-10 м/с түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19, 20-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд  баруун хойноос 7-10 м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 5-8 градус, өдөртөө 19-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Аюултай үзэгдэл байхгүй.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 16,19-нд баруун, баруун хойноос 6-9 м/с, бусад хугацаанд 4-7 м/с.

Температур: Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 21-нээс бага зэрэг дулаарч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд өрөвхийлөлттэй.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруун өмнөөс, 26-27-нд 6-9м/с, бусад хугацаанд 4-7м/с.

Температур: шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруун өмнөөс, 26-27-нд 6-9м/с, бусад хугацаанд 4-7м/с.

Температур: шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруун өмнөөс, 26-27-нд 6-9м/с, бусад хугацаанд 4-7м/с.

Температур: шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27, 28-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 26-нд баруун өмнөөс 4-7м/с, 27-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 23-27-нд шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 23-25 градус дулаан, 28, 29-нд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 27-нд Алтай, Мөрөн секторт, 28, 29-нд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.09.23

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.09.16-09.23

Үзэгдэл:  17-нд Өлгий, Ховд, Доной, 18-нд Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, 19-нд Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Хөшигийн хөндий, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой, 20-нд Баруун-Урт, Мандалговь нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн бороо орно.  Бусад хугацаанд солигдмол үүлтэй, Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд Өлгийд, Доной, Баянхонгорт, Чойбалсан, Өндөрхаанд баруун өмнөөс,  Булганд шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс, 17-нд Ховдод баруун өмнөөс 5-8м/с, 18-нд Тосонцэнгэлд баруун өмнөөс баруун хойш эргэж,  18,19-нд Арвайхээрт, 16, 18-нд Мөрөнд, 17, 18-нд Хөшигийн хөндийд баруунаас, 19, 20-нд Өндөрхаанд, 17, 18-нд Баруун-Уртад баруун хойноос, ихэнх хугацаанд Мандалговьд баруун хойноос, Гурвансайханд баруун, баруун хойноос 7-10м/с, 18, 19-нд Баянхонгорт баруун өмнөөс, 16, 17-нд Чойбалсанд, 16,18-нд Өндөрхаанд баруун хойноос  8-11м/с салхитай байна.

Овоот нисэх буудалд 16, 17-нд баруун өмнөөс, 18-нд зүүн өмнөөс, 19-нд өмнөөс баруун хойш эргэж, 20-нд баруун хойноос, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалд 16-нд баруун хойноос, 17-нд зүүн хойноос, 18, 19-нд  зүүн өмнөөс, 20-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, Чингис хаан нисэх буудалд 16-нд өмнө зүүн өмнөөс баруун хойш эргэж,18-нд зүүн өмнөөс,  17, 19-нд баруун хойноос 5-8м/с салхитай байна.

23-нд Өлгий,  17-нд Ховд, 17, 18-нд  Доной, 16, 17-нд Мөрөн, 16-нд Булган, 18-19-нд Арвайхээр, 17, 18-нд Хөшигийн хөндий,  16, 18-нд Өндөрхаан, 17, 18-нд Баруун-Урт нисэх буудлуудад үе үе 10-12м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Температур: Өлгий, Ховд,  Баянхонгор, Булган, Арвайхээр, Баруун-Урт нисэх буудалд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус, Дэглий цагаан, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус, Доной, Тосонцэнгэл, Алтай, Чойбалсан, Өндөрхаан  нисэх буудалд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус, Мөрөн, Чингис хаан,Хөшигийн хөндий нисэх буудалд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус,

Чингис хаан нисэх буудалд 23-аас, Хөшигийн хөндийд 21-ээс, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудалд 18-аас, Чойбалсанд 19-өөс, говийн аймгуудын нисэх буудлаар 20-оос бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх  буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 17-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Чойбалсан, Баруун-Урт, 18-нд Өлгий, Ховд, Алтай, Баянхонгор, 19-нд Чингис хаан, Булган, Мандалговь, Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй. 19-нд Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper