Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Залуучуудын Хорооны даргаар ИНЕГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тэргүүлэгч Г.Ундраа томилогдлоо.
МТХГТА-НЫ ҮЭ-ийн Залуучуудын хорооны төлөөлөгчдийн бага хурал энэ сарын 27/2019.9.27-ны/ өдөр зохион байгуулагдан тус хорооны шинэ бүтэц зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.
Уг хурлаар Залуучуудын хорооны даргаар ИНЕГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тэргүүлэгч Г.Ундраа, тэргүүлэгч гишүүнээр ИНЕГ-ын Ашиглалтын өмнөх захиргааны албаны мэргэжилтэн С.Баярмагнай, Холбоо навигаци ажиглалтын албаны Б.Батзориг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Г.Ганбат, Монголын Цахилгаан Холбооны С.Өлзийбаяр, Мэдээлэл Холбоо Сүлжээний Б.Цэдэндорж, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Б.Бэхбол, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Б.Шинэбаатар, Петровис группын Г.Насанбат нар шинээр томилогдсон байна.
Тус холбоо нь Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа алба, салбарууд, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар, Авто тээврийн салбар, Газрын тосны салбарын 40 хороодын нийт 8100 гишүүнтэй ба үүнээс 4000 гаруй нь залуучууд юм байна.