Нийтлэгдсэн 2019-09-30

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР САРЫН 07-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

/Сэрэмжлүүлэг: 10 дугаар сарын 01-нээс эрс хүйтэрнэ./

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 01, 02 -нд үүлэрхэг, хур тунадас орно. 03-нд үүл багасна, бага зэргийн хур тунадастай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 30-нд өмнө, баруун өмнөөс 6-9м/с, 01-нд хойно баруун хойноос 8-11м/с, 02-нд хойно баруун хойноос 6-9м/с, 03-нд хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 30-нд шөнөдөө 06-08 градус, өдөртөө 23-25 градус дулаан. 01-нээс хүйтэрч 01, 02-нд шөнөдөө 05-07 градус хүйтэн, өдөртөө 06-08 градус дулаан. 03, 04-нд шөнөдөө 07-09 градус хүйтэн, өдөртөө 03-05 градус дулаан. 05, 06-нд шөнөдөө 05-07 градус хүйтэн, өдөртөө 08-10 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Говь-Алтай, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, 01-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Овоот, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан,  02-нд Чингисхаан, Мандалговь, Даланзадгад, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 03-нд Мандалговь, Даланзадгад, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 04-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 01-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Өндөрхаан  02-нд Чингисхаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, 03-нд Чингисхаан, Мандалговь, Даланзадгад, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 04-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд орчмоор үүлэнд, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд Алтай, Мөрөн, 01, 02-нд нийт нутгаар, 03-нд Төв, Говь, Дорнод, 04-нд Дорнод, 05-нд Мөрөн, 06-нд Мөрөн, Төв, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.

 Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.09.30

2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/10 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд зарим газраар хур тунадас орж, эрс хүйтэрч,

хүчтэй салхи шуургатай, бусад хугацаанд сэрүүн байна. /

30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, 01-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд зарим газраар, 03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 06, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-нд баруун аймгуудын нутгаар, 01-нд ихэнх нутгаар, 02, 03-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

ЦУОШГ,

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2019 оны 09 дүгээр сарын 24-ний 08 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цаг хүртэлх

 цаг агаарын тойм

Тунадас: 24-26-нд Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр 0,0-12,0 мм бороо  орсоноос хамгийн их нь Баян-Өлгийн Даянд 12,0мм, Дөчинжилд 6,1мм, Өлгийд 6,0мм, Дэлүүнд 5,1мм, Хөвсгөлийн Цагааннуурд 8,0мм, Завханы Тосонцэнгэлд 6,2мм, Булганы Сайханд 5,0мм орсон байна.

Агаарын хамгийн их температур: Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +25…+32 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-26-нд +17…+22 градус, 27-29-нд +10…+15 градус,  бусад нутгаар +20…+26 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур:  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-8 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7…+13 градус, бусад нутгаар +1…+8 градус байсан бол 28-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч хонов.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, 29,30-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 22-24 метр хүрч шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 30-ны шөнө 0,3 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи хугацааны эхээр секундэд 5-10 метр, 27-30-нд секундэд 13-15 метр хүрч ширүүсэв. 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +17…+19 градус, бусад хугацаанд шөнөдөө +6…+10 градус, өдөртөө +22…+26 градус дулаан байлаа.

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. IX /30-нд 0.3мм   аадар бороо орсон.

Салхи: Ихэнх хугацаанд 1-8м/с, түр зуур 15м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IX/29-ны өдөр 16015 м/с, хүрсэн.

Үзэгдэл: IX/23, 24, 26, 28–нд шүүдэр, IX/24, 26, 28-нд хяруу IX/25, 27-нд утаа, IX /30-нд аадар бороо тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 09 сарын 26-нд, 26.8 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 09 сарын 28нд -3.8  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 09 сарын 23-нд 42.1 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 09 сарын 28-нд -3.9 градус хүйтэн байв.

2019 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 6-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30-аас 1-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с. 30-нд баруунаас 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30, 1-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 30, 1-нд баруун өмнөөс түр зуур 10-12 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 30,01-нд аэродром орчимд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1, 2-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 30-нд  баруун өмнөөс 13-16м/с, зарим үед түр зуур 18-20м/с, 01-нд баруун өмнөөс 7-10м/с.  Бусад хугацаанд 4-7м/с.

Температур:  Шөнөдөө 1 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд эхэнд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 “Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30, 1, 2-ны өдрүүдэд хур тунадас орно.  Бусад хугацаанд хур тунадасгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с. 30,1, 2-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл:30, 1, 2, 5-ны өдрүүдэд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт  ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30, 1, 2-нд үүлшинэ. Хур тунадастай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 30, 1, 2-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 30-нд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 14-16 градус дулаан. 1-нээс хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 1, 2-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1-нд хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с. 2,3-нд баруун өмнөөс 14-16м/с ширүүснэ.

Температур: 1-нд шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 15-17 градус дулаан байна. 2-ноос сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1-4-нд үүлшинэ. 1-нд  бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 30-2-нд баруун өмнөөс 7-10м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.

Агаарын температур: 30-1-нд  шөнөдөө  5-7 градус,  өдөртөө 16-18 градус, 2-ноос эрс сэрүүсч шөнөдөө  0-5 градус хүйтэн,  өдөртөө 5-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  30-2-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 1-нд сул хүчтэй мөсдөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30-нд үүлшинэ, бага зэргийн бороо, 1,2-нд үүлэрхэг, хур тунадас орно. 3-нд үүл багасна, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 30-нд баруунаас 8-11м/с, үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд барунаас 4-7м/с.

Температур: 1-нээс хүйтэрч, шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байх бол 5-наас бага зэрэг дулаарч, шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй. 1,2-нд сул хүчтэй мөстөлт, сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1-нд үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно. 2, 3-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 30, 1-нд баруун хойноос 8-11м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: 30-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. 10-р сарын 1-нээс эрс хүйтэрч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 4-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 10-р сарын 1-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1, 2, 3-нд үүлшинэ. 2-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 30, 1, 2-нд баруунаас хойноос 7-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.

Агаарын температур: 1-ээс хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн өдөртөө 5-7 градус дулаан байх бол 5-аас бага зэрэг дулаарч шөнөдөө 0-2 градус хүйтэн өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:1,2-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 2, 3-нд үүлэрхэг, шөнөдөө бага зэргийн хур тунадас орно, бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 30-нд зөөлөн салхитай, 1-нд хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: Шөнөдөө 30-нд 11-13 градус дулаан, 3, 4-нд хүйтэрч 2-4 градус хүйтэн, бусад хугацаанд 1-3 градус дулаан, өдөртөө хугацааны эхээр 23-25 градус, 2-4-нд сэрүүсч 10-12 градус, бусад хугацаанд 13-15 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1,2-нд үүлшинэ бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 30, 5-нд баруун өмнөөс 7-10 м/с, 1-3-нд зүүн хойноос 9-12 м/с, өдөртөө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: 30, 1-нд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан, 2-оос эрс сэрүүсч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан, 5-наас шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг дулаарч 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл:30, 10 сарын 1-3-нд дунд хүчтэй сэгсрэлт, 10 сарын 2, 3-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  1-3-нд үүлэрхэг, 5-7-нд үүл бага. 1, 2, 3-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-7 м/с, 1, 2, 3-нд түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: 1-нд шөнөдөө 11-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан,  бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 0-3 градус хүйтэн, өдөртөө 10-13 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1,2,3-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3-нд үүлшинэ. Бага зэргийн хур  тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас  орохгүй.

Салхи: 1-нд баруун хойноос 14-16м/с, бусад хугацаанд  баруун өмнөөс 6-9 м/с.

Температур: Ихэнх  хугацаанд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1-нд бага зэргийн сэгсрэлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Cолигдмол үүлтэй, 2, 3-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-8 м/с, 1-нд баруун өмнөөс 8-11 м/с.

Температур: Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан, 2-ноос сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-3-нд мөстөлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 2-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 30-нд баруун өмнөөс 5-8м/с, 1, 2-нд хойноос 7-10м/с, бусад хугацаанд зүүн хойноос 4-7м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан. 02-ноос сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 1, 2-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд зүүн хойноос 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан. 2-ноос сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 1, 2-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд зүүн хойноос 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан. 2-ноос сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 1-2-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд 6-9м/с. 1-нд түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна. 3-наас хүйтэрч, шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан  байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.09.30

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.09.30-10.06

Үзэгдэл: 30-нд Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, Өлгий, Доной, 1-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Хөшигийн хөндий, Чингис хаан, Өндөрхаан, Баруун-Урт,

2-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, Хөшигийн хөндий, Чингис хаан,  Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, Овоот,  3-нд  Булган, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Тавантогойовг

нисэх буудлуудад үүлшинэ. Хур тунадас, бага зэргийн бороо орно.  Бусад хугацаанд солигдмол үүлтэй, Бороо орохгүй.

Салхи:  30-нд Ховдод, 2, 3-нд Алтайд баруун өмнөөс, 1-нд Мандалговьд баруун хойноос 13-16м/с

1-3-нд Өндөрхаанд зүүн хойноос 9-12м/с,  30-нд Өлгий, 1-нд Ховдод, 30-2-нд Баянхонгорт, 30, 5-нд Өндөрхаанд, 1-нд Гурвансайханд баруун өмнөөс, Мөрөнд баруунаас , 30, 1, 2-нд Арвайхээрт, Булганд, 1-нд Чингис хаанд баруун хойноос, 1-нд Чойбалсанд, 1, 2-нд Овоотод хойноос, 1,2-нд Ханбумбат болон Тавантолгой нисэх буудлуудад баруун хойноос 7-10м/с салхитай байна.

30, 1-нд Дэглий цагаанд, 30, 1, 2-нд Доной болон Тосонцэнгэлд 10-12м/с, 30-нд Мөрөнд, 1-3-нд Өндөрхаан, Баруун-Уртад  14-16м/с, 30, 1, 2-нд Арвайхээрт, 1-нд Хөшигийн хөндийд 12-14 м/с, 30-нд Ховдод 18-20м/с хүрч үе үе ширүүсэх төлөвтэй байна.

Температур:

Өлгий, Доной, Тосонцэнгэл, Арвайхээр нисэх буудалд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан,

Мандалговьд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, Мөрөнд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, Ховд, Булганд шөнөдөө 0-2 градус, Ховдод өдөртөө 11-13 градус, Булганд 24-26 градус дулаан,

Дэглий цагаан, Алтай, Баянхонгорт шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан, Чингис хаанд  шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус, Чойбалсан, Өндөрхаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус, Баруун-Урт, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Булган, Чингис хаан нисэх буудлуудад 1-ээс, Алтай, Баянхонгор, Зүүн болон говийн аймгуудын  нисэх буудалуудад 2-оос, Хөшигийн хөндийд 3-аас эрс сэрүүснэ. Мөрөн, Арвайхээр, Булган нисэх буудлуудад 5-аас дулаарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:

30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, 1-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан,  2-нд Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 3-нд Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 04-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 1-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Өндөрхаан,  2-нд Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, 3-нд Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 4-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд орчмоор үүлэнд, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper