Нийтлэгдсэн 2019-10-02

ЧЕХИЙН “ТРАНСКОН” КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй удирдлагууд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарын бичгийн дарга Ива Шустаакова, Худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Борвое Минар, “Транскон” компанийн захирал Иржа Мазанек нарыг хүлээн авч уулзлаа.

БНЧУ, Монгол Улсын хооронд иргэний нисэхийн салбарт хамтын ажиллагаа эртнээс эхлэлтэй. Хоёр жилийн өмнө хоёр улсын хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдсан. Тиймээс нисэхийн салбарт хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, улмаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх мөч удахгүй ирнэ байх гэдэгт итгэлтэй байна гэдгээ Б.Алтанцом дарга уулзалтын үеэр илэрхийллээ.

Зочид мөн иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, техник технологи нийлүүлэх, хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. БНЧУ-ын “Транскон” компани нь агаарын тээврийн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмж болох гэрэл суулт, цахилгаан, хяналтын систем зэргийг үйлдвэрлэж угсардаг, энэ чиглэлийн үйл ажиллагаагаараа олон улсад үнэлэгдсэн компани нь юм байна. Тус компани Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудалд зарим тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийсний зэрэгцээ Өвөрхангай аймагт гэрэлтүүлэг, хяналтын систем нийлүүлж угсрах ажил гүйцэтгэжээ. Тоног төхөөрөмж найдвартайн зэрэгцээ үнийн хувьд боломжийн, мөн зээлийн нөхцөлтэй нийлүүлэх боломжтой байгааг “Транскон” компанийн захирал Иржа Мазанек дурдаж байсан.

ИНЕГ-ын зүгээс орон нутгийн нислэгүүдийг сэргээх, зарим аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгох, Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс БНЧУ-ын Тээврийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудаар дамжуулан уламжлаад байгаа юм. Хэрэв санамж бичиг байгуулагдвал иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээлттэй болох юм гэдгийг Б.Алтанцом дарга онцлон дурдлаа. Чехийн Худалдааны танхимын дэд дарга болон ЭСЯ-ны нарийн бичгийн дарга нар хоёр улсын хооронд санамж бичиг ойрын хугацаанд байгуулагдах асуудалд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper