Нийтлэгдсэн 2019-10-02

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ

Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж дуусжээ. Тус газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг энэ оны зургаадугаар сард байгуулагдаж улмаар 30 гаруй ажил тусгагдсан төлөвлөгөөг долоодугаар сард батлуулан бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм.  Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд энэ аравдугаар сарын нэгэн гэхэд 100 хувь биелэгджээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдсэн гол ажлуудаас дурдвал, шинэ нисэх буудалд шаардлагатай нүүрс нийлүүлэгчийг шалгаруулах тендерээр зарласан, ИНЕГ-ын харьяа нэгж, албадууд болон төв орон нутгийн нисэх буудлуудын барилга байгууламжуудын дулаан, сантехникийн шугам сүлжээ, ариутгах татуургын системд үзлэг шалгалт явуулсан, 2019-2020 оны хаврын улирал хүртэл шаардлагатай 43,000 литр мөстөлтийн эсрэг тусгай шингэнийг гэрээний дагуу хүлээн авсан, Агаарын навигацийн үйлчилгээний байгууламжуудын цахилгаан шугам сүлжээнд графикийн дагуу үзлэг хийж, техник үйлчилгээ зэргийг бүрэн хийжээ.

Түүнчлэн орон нутгийн нийт 15 аймгийн нисэх буудлын 138 хөдлөх бүрэлдэхүүн, төвийн нисэх буудлын 189 автомашин, техник тоног төхөөрөмжийн намрын улирлын техник, үйлчилгээг хийж өвөлжилтөд бэлтгэсэн байна.

ГТҮА-ны автогараашийн өргөтгөлийн барилгын дулааны шугамыг шинээр татах, ЧХОУНБ-ын дулаан, цэвэр усны төв магистраль шугамыг засварлах, шинэчлэх ажлыг нисэх буудлын дулаан сантехникийн албаны ажилчид хийж дуусгасан. Мөн ЧХОУНБ-ын хэрэглэлээр буулт үйлдэх ILS420 системийн шалгалтын нислэг үйлдэгдэж нислэгт ашиглах гэрчилгээ сунгагдан ILS420-ийг ашиглалтад авсныг  NOTAM-аар зарлуулсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper