Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 10, 11, 12-нд үүлэрхэг, 10-нд хур тунадас, 11, 12-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 7-нд баруун хойноос, 8-нд баруун, баруун өмнөөс, 10, 11-нд баруун хойноос 5-8м/с, 9-нд баруун хойноос 6-9м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 7-нд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан. 8-9-нд шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, 10-наас хүйтэрч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан. 13-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
7-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 9, 10, 11, 12-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь нисэх буудлуудад дунд болон хүчтэй сэгсрэлттэй.
10-11-нд Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Өндөрхаан, 12-нд Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7-нд Төв, Дорнод, 9-12-нд Мөрөн, Төв, Говь болон Дорнод секторуудаар дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.10.07
2019 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байна /
09-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 09-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 09-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 10-наас нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.
ЦУОШГ,
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2019 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 2019 оны
10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Тунадас: 01-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр, 03-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын өмнөд хэсгээр, 04-нд Алтайн уулсаар, 07-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр 0,0-23,0 мм хур тунадас орсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Рашаант 23,0мм, Архангайн Чулуут 18,0мм, Тариат 17,0мм, Булганы Сайханд 16,0мм, Дорноговийн Улаан-Уул, Архангайн Өлзийт, Дорноговийн Өргөнд 15,0мм тунадас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх нутгаар хугацааны эхээр 1-22 градусаар эрс сэрүүсч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +8…+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+5 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байв. 4-нөөс ихэнх нутгаар 1-10 градусаар өдөртөө дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +16…+21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+12 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Агаарын хамгийн бага температур Ихэнх нутгаар хугацааны эхээр 1-16 градусаар эрс хүйтэрч , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод Монголын тал нутгаар +3…+8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-13 градус, бусад нутгаар -7…+1 градус дулаан байв. 5-наас ихэнх нутгаар 1-6 градусаар дулаарч говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод Монголын тал нутгаар +4…+11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, хугацааны эхээр зарим газраар секундэд 16-22 метр хүрч шороон шуурга шуурав.
Улаанбаатар хот орчмоор: 2-нд 0,3 мм, 3-нд 0,5мм хур тунадас орсон байна. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр байв. Хугацааны эхээр хүйтэрч 04-ний шөнө хамгийн хүйтэн буюу Яармаг-Сонгины орчмоор -12 градус хүйтэн, бусад хэсгээр -6…-8 градус, өдөртөө +2…+4 градус, хугацааны сүүлчээр дулаарч хамгийн дулаан буюу 7-ны шөнө -2…+1 градус, 6-ны өдөр +12…+14 градус дулаан байлаа.
2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. IX /30-нд 0.3мм аадар бороо орсон. X /02-нд 0.1мм нойтон цас, бороо , X /03-нд 0.3мм нойтон цас, цас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 1-7м/с, түр зуур 13м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга X/01-ны өдөр 02013 м/с хүрсэн.
Үзэгдэл: IX /30-нд аадар бороо, X /02-нд нойтон цас, бороо, X /03-нд нойтон цас, цас , X/04,05,06,-нд хяруу X/04-нд утаа, тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 10 сарын 06-нд 14,5 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 10 сарын 04нд -11,6 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 10 сарын 06-нд 27.2 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 10 сарын 04-нд -8.6 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: X /02-нд 3600SE 6000NW RA
METAR-ын тоо: 323
2019 оны 10 дугаар сарын 07-13-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Гол төлөв баруун өмнөөс 5-8м/с.
Температур: шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Хугацааны сүүлчээр дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 12-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 10-нд баруун хойноос 9-12 м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с.
Агаарын температур: 7-10-ны хооронд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна. 11-нээс сэрүүснэ.
Нислэгт аюултай үзэгдэл: 10-нд аэродром орчимд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 13-нд үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 13,14-нд баруунаас 5-8м/с, зарим үед түр зуур 9-11м/с. Бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 1 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна. 11-нээс бага зэрэг хүйтэрнэ.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13, 14-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 2-5м/с. 9,10-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 9, 10-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй . Хур тунадас орохгүй.
Салхи: 8-10-нд баруунаас, 12-нд зүүнээс 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 09-11 градус дулаан. 11-нээс хүйтэрч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9, 10, 11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Баруунаас 4-7м/с. 10-нд баруун өмнөөс 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: 08-нд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 09, 10-нд баруун өмнөөс 6-9м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с,
Агаарын температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09, 10-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9,10-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 9-нд баруунаас 9-12м/с, үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд барунаас 3-6м/с.
Температур: Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байх бол 10-12-нд хүйтэрч, шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 10-нд сул хүчтэй, 9-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9-нд үүлэрхэг, үдээс хойшдоо бороо орно. 10-нд үүлэрхэг, бага зэргийн нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 8-10-нд баруун хойноос 6-9м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Температур: 7-9-нд дулаан шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. 10-наас эрс хүйтэрч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-5 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7-10-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй, 10-13-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй мөстөлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11-12-нд үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 9,10,11-12-нд баруунаас хойноос 7-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.
Агаарын температур:Хугацааны эхээр шөнөдөө 0-2 градус хүйтэн өдөртөө 10-12 градус дулаан байх бол 11-ээс хүйтэрч шөнөдөө 6-8 градус өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9, 10, 11, 12-нддунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9-нд үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно, бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 7-9-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд 4-7м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 8-нд 4-6 градус дулаан, 7, 9 -нд 3-5 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан, 10-наас хүйтэрч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан“ нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 8, 9-нд баруун ба баруун хойноос 9-12м/с,өдөртөө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ.Бусад хугацаанд баруун өмнөөс 6-9 м/с.
Температур: 7-9-нд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан, 10-13-нд сэрүүсч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 14-нөөс шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг дулаарч 10-12 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 9-нд дунд хүчтэй сэгсрэлт, 10-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баруун-Урт“ нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 07-нд бага зэрэг бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 6-9 м/с, 7, 8, 9-нд түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 8, 9-нд 14-17 градус дулаан, бусад хугацаанд сэрүүсч 5-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 07, 08, 09-нддунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 8, 9-нд баруун өмнөөс 10-13м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8 м/с.
Температур: 8, 9-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан, 10-аас сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Cолигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 6-9 м/с, 09-нд баруун хойноос түр зуур 15-17 м/с.
Температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан, 10-12-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09-нд өрөвхийлөлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 09, 10-нд баруун хойноос 6-9м/с, 11, 12-нд зүүн, зүүн хойноос 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан. 11-нээс сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11, 12-нд үүлшинэ. Нийт хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 07-нд зүүн хойноос, 09-нд баруун өмнөөс баруун хойш эргэж, 10-нд баруун хойноос 6-9м/с, 11, 12-нд зүүн хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан. 11-нээс сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11, 12-нд дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11, 12-нд үүлшинэ. Нийт хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 07-нд зүүн хойноос, 09-нд баруун өмнөөс баруун хойш эргэж, 10-нд баруун хойноос 6-9м/с, 11, 12-нд зүүн хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан. 11-нээс сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11, 12-нд дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий“ дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11-нд үүлшинэ. Бага зэрэг хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: ихэнх хугацаанд баруунаас 8-11м/с, зарим үед түр зуур 14-16м/с хүрнэ.
Температур: 8,9-нд шөнөдөө 2-4 градус хүйтэн , өдөртөө 7-9 градус дулаан. 10-аас сэрүүсч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.10.07-10.13
Үзэгдэл: 7-нд Баруун-Урт, 9-нд Булган, Чойбалсан, 10-нд Булган, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Мандалговь, 11-нд Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, 12 Дэглий цагаан, Чингис хаан, Арвайхээр, 13-нд Ховд нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэрэг хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд Гурвансайханд баруун өмнөөс 6-9м/с, Хөшигийн хөндийд баруунаас 8-11м/с, 9-12-нд Арвайхээрт баруун хойноос 7-10м/с, 7-9-нд Чойбалсанд баруун хойноос 8-11м/с, 9,10-нд Ховд нисэх буудалд баруун өмнөөс, Донойд баруун хойноос, 10-нд Дэглий цагаанд баруун хойноос, Алтайд баруун өмнөөс, 9-нд Мөрөнд баруунаас, 8,9-нд Өндөрхаанд баруун хойноос, 10,11-нд Ханбумбат болон Тавантолгойд зүүн хойноос 9-12м/с, 8,9-нд Мандалговьд баруун өмнөөс 10-13м/с салхитай байна. Зарим нисэх буудлаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Өлгий, Дэглий цагаан, Ховд, Мөрөн, Булган, Арвайхээр нисэх буудалд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, Доной, Алтай, Баянхонгор, Хөшигийн хөндий нисэх буудалд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Мандалговь нисэх буудалд шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан, Чингис хаан нисэх буудалд 7-нд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан, 8-9-нд шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан, Овоот нисэх буудалд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалд шөнөдөө 5-7 градус дулаан, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Алтай нисэх буудалд 9-өөс, Мөрөн, Булган, Хөшигийн хөндий, Зүүн аймгийн нисэх буудалудад 10-аас, Дэглий цагаан, Ховд,Тосонцэнгэл, Арвайхээр, говийн аймгуудын нисэх буудлуудад 11-ээс сэрүүсэх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
7-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 9, 10, 11, 12-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь нисэх буудлуудад дунд болон хүчтэй сэгсрэлттэй.
10-11-нд Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Өндөрхаан, 12-нд Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.