Нийтлэгдсэн 2019-10-08

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО” ТББ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ

“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” ТББ нь “МИАТ” ТӨХК болон “Изинис эйрвэйз” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа алба, нэгжийн ажилтнууд МИАТ-ийн нислэгийн тийзийг 50 хувь, “Изинис эйрвэйз” компанийн нислэгийн тийзийг 80 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдсэн байна.

Санамж бичгийн хүрээнд салбарын залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлхэд дэмжлэг үзүүлэх, агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн бахархал, үнэлэмжийг дээшлүүлэх зэрэгт талууд мөн хамтарч ажиллахаар болжээ.

“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” ТББ нь салбарын залуусыг дэмжих, нисэхийн үйл ажиллагаа, мэргэжлийг сурталчилах, залуусын мэдлэг боловсрол, нөхөрлөлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын ТББ юм. Тус байгууллага мэргэжил сурталчилах “Нисэх миний ирээдүй” өдөрлөгийг санаачлан, МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт ойг тохиолдуулан ИНЕГ-ын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах ажлыг сүүлийн хоёр жилд тогтмолжуулаад байгаа билээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper