[vc_row 0=””][vc_column][vc_column_text 0=””]Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас ИНЕГ-ын дотоод үйл ажиллагааны iMCAA цогц системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газартай хамтран туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.
iMCAA систем нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Дотоод чат;
- Үүрэг даалгавар;
- Албан хэрэг хөтлөлт;
- Ажлын төлөвлөгөө;
- Гүйцэтгэлийн төлөвлөгөө;
- Хүний нөөц;
- Цагийн бүртгэл;
- Утасны жагсаалт;
- Гадуур ажлын бүртгэл;
- Байгууллагын бүтэц, эрхийн зохицуулалт;
- Шуурхай зар;
Энэхүү системийн зорилго нь ИНЕГ-ын дотоод үйл явцуудын уялдаа холбоог сайжруулж байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Системийг бүрэн хэмжээнд нэвтрүүлснээр дараах давуу талуудыг олгоно. Үүнд:
- Газар, хэлтэс, албадуудын дотоод болон хоорондоо харилцах үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр явагдах нөхцөл бүрдэнэ;
- Тайлан, төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ;
- Тушаал, албан даалгавар, хүсэлт гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах болон илгээх хугацааг хэмнэнэ;
- Цаасны хэрэглээг эрс бууруулна;
- ИНЕГ өгөгдөл төвтэй байгууллага болж хувьсан өөрчлөгдөх дижитал шилжилтийг хэрэгжүүлэх эхний алхам болно;
Системийн туршилтын хувилбартай танилцахын тулд МТИСХА-аас нэвтрэх эрх аван энд дарж орно уу.