Бүгд Найрамдах Сингапур Улсын “FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компанид 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 10 сарын 5-ны өдрийн хооронд томилолтоор ажиллах хугацаанд ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан (MCAA/SSC-AW-3 MCAR part 145 Maintenance Organization Requirements) шалгах хуудсын дагуу дараах чиглэлээр үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Ажилтан албан тушаалтнуудад тавигдах шаардлагууд, /Personal requirements ИНД-145.51/
- Техник үйлчилгээний ажилтны ажлын цагийн хязгаарлалт, /Maintenance personnel duty time limitations ИНД-145.52/
- Техник үйлчилгээний барилга байгууламжид тавигдах шаардлагууд, /Facility requirements ИНД-145.53/
- Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон сэлбэг материал, /Equipment, tools and material ИНД-145.55/
- Техник үйлчилгээний хяналтын журмууд, /Maintenance control procedures ИНД-145.59/
- Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо, /Safety management system ИНД-145.64/
- Чанарын дотоод баталгаажуулалт, /Internal quality assurance ИНД-145.65/
- Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар, /Maintenance organisation exposition ИНД-145.67/
- Үйл ажиллагааны шаардлагууд, /Operating requirements /ИНД-145 бүлэг Б/
- Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрдэл хэсгүүд,/ Components of safety management system /ИНД-145 хавсралт А/
Тус байгууллагад “C” хэлбэрийн техник үйлчилгээ хийлгэж байгаа Хүннү Эйр ХХК-ийн JU-8801 бүртгэлийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын хадгалалтын үзлэг шалгалтыг гүйцэтгэв.
“FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компани нь ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг тус тус хангаж байгаа тул тус компанид агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээг 2020 оны 10 сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар олгосон болно.