Нийтлэгдсэн 2019-10-28

МОНГОЛ УЛС ХЭЛИПОРТОД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫН СТАНДАРТТАЙ БОЛЛОО

Аэродром хэлипортод тавих ерөнхий шаардлага MNS 6784:2019 стандартын төслийг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Иргэний нисэхийн стандартчлалын хорооны хуралдаанаар авч хэлэлцэн дэмжигдсэнээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр тушаалаар баталж, 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.

Нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хэлипортын талбайн аюулгүй ажиллагаа бөгөөд энэ нь хэлипортын зөв төлөвлөлт, ашиглалттай шууд хамааралтай юм. Тус стандарт шаардлагад аэродром, хэлипорт дээр зайлшгүй тооцох ёстой зай хэмжигдэхүүн, аюулгүйн бүс, хязгаарлалтууд болон гэрэл суултын систем, ил харааны тэмдэг тэмдэглэгээ, эмнэлэг, инженерингийн барилга байгууламж дээрх нислэгийн аюулгүй ажиллагаа, талбайн тоноглолын техникийн шаардлагуудыг багтаасан.

Хэлипортын талбайд тавигдах хамгийн наад захын шаардлагыг одоо ашиглагдахаар төлөвлөгдөж байгаа болон цаащид ашиглахаар төлөвлөж буй нисдэг тэрэгний техникийн үзүүлэлтүүдэд нийцүүлэн тодорхойлжээ.

Мөн тус стандарт нь аэродром болон хэлипортын талбайн аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлуудын удирдах газар, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба болон Агаарын тээвэрлэгч, эмнэлэг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог зарчмуудыг тодорхойлсон, чиглүүлдэг стандарт болох юм.

Хэлипортод тавих стандарт нь онцгой байдал буюу байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, өндөр барилга байгууламж, ой хээрийн гал түймрийн үед агаараас дэмжлэг үзүүлэх, нэрвэгсдийг яаралтай зөөвөрлөх, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийг ард иргэдэд цаг алдалгүй үзүүлэх болон барилга, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбаруудад өндөр ач холбогдолтой юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper