Нийтлэгдсэн 2023-07-27

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТЭС

Зорилго: Энэ нэгж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас шилжигдсэн эрх /иргэний нисэхийн 13 дүрэм/-ийн хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулахад мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
Эрх зүйн орчин: Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц,  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, ОУИНБ-аас гаргасан практик зөвлөмж, ИНБД, нисэхийн стандарт шаардлага,  ИНЕГ-ын даргын тушаал, журам, зааврууд.
Үйл ажиллагаа: Иргэний агаарын хөлгийг гэрчилгээжүүлэх, агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагын гэрчилгээжүүлэлт, Иргэний нисэхийн хууль, дүрмийн шаардлагыг хангуулах, агаарын тээвэрлэгчид,  хөдөө аж ахуйн, сонирхогчийн нислэгийн байгууллагууд болон нисэх клубийг гэрчилгээжүүлэх  ажлыг Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтэстэй хамтран гүйцэтгэнэ. Үүнд:

  • гэрчилгээжүүлэлт
  • төлөвлөгөөт үзлэг шалгалт
  • төлөвлөгөөт бус үзлэг шалгалт
  • баримт бичгийн хяналт
  • гэнэтийн үзлэг шалгалт

Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц: Тус хэлтсийн батлагдсан орон тоо-8

  1. Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  2. Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Ахлах байцаагч
  3. Нислэгт тэнцэх чадвар хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Ахлах байцаагч
  4. Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, бүртгэлийн гэрчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Ахлах байцаагч
  5. Шатахуун хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  6. Нислэгт тэнцэх чадвар хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  7. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын мэргэжилтэн

Үүрэг: Агаарын тээвэрлэгч компаниуд нь агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг хэрхэн хангаж байгаад хяналт тавина. Үүнд:

  • иргэний нисэхийн зориулалтаар нислэг үйлдэх агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах;
  • агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтын хяналт;
  • агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг баталгаажуулах;
  • агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх зөвшөөрөл олгох;
  • агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавих;
  • агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • орон нутаг дахь нисэх буудлуудын агаарын хөлгийн шатахуун хангамжийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр, шатахуун хангамжийн болон техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны заавар, технологийн баримт бичгүүдийн хянан баталгаажуулах;
  • нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • агаарын тээвэрлэгчид, хөдөө аж ахуйн болон сонирхогчийн нислэгийн байгууллагууд, нисэх клубийн үйл ажиллагаанд Нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан нэгжтэй хамтран  хяналт тавих;
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын хавсралт 83Bis гэрээний дагуу Монгол Улсын агаарын тээвэрлэгч компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтад хяналт тавих;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон гадаад, дотоодын өндөр албан тушаалтнуудын орон нутаг болон олон улсад иргэний агаарын хөлгөөр зорчих үеийн онцгой, тусгай үүргийн нислэгт хяналт тавих;
  • хүрээлэн буй орчныг хамгаалах төлөвлөгөө /GAEP/-ний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
  • хүрээлэн буй орчныг хамгаалах талаар холбогдох хууль, стандарт, төрийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавих.

 

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ХУГАЦАА

Гэрчилгээний нэр Зөвшөөрлийн төрөл Үндэслэл Хугацаа
1 Техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-145;

Annex 8

ИНД-145.13.(a) дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно
2 Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-21 Хугацаагүй
3 Агаарын хөлгийг бүртгэлийн гэрчилгээ Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-47;

Annex 7

Хугацаагүй
4 Агаарын хөлгийг улсын бүртгэлээс хассан гэрчилгээ Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-47;

Annex 7

Хугацаагүй
5 Тусгай нислэгийн зөвшөөрөл Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-21;

Annex 8

21.259.(a) дагуу хэрэв тухайн агаарын хөлөг Монгол Улсын бүртгэлтэй хэвээр байгаа бол Дарга зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд, заасан хугацаанд хүчинтэй хэвээр байна
6 Нислэгт тэнцэх чадварын экспортын гэрчилгээ Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-21;

Annex 8

Хугацаагүй
7 Агаарын хөлгийн дуу чимээний гэрчилгээ Нэг удаа олгодог зөвшөөрөл Annex 16.1 Хугацаагүй
8 Агаарын хөлгийн радио холбооны зөвшөөрөл Нэг удаа олгодог зөвшөөрөл ИНД-91 Хугацаагүй
9 Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-21;

Annex 8

21.179.(a) Хэрэв тухайн агаарын хөлөгт ИНД-91, ИНД-43-ын холбогдох шаардлагын дагуу техник үйлчилгээг гүйцэтгэсэн бол гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд, агаарын хөлгийн дараах НТЧ-ын гэрчилгээ хүчинтэй хэвээр байна.
10 Агаарын хөлгийн шатах тослох материалаар хангах үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-144 ИНД-144.11.(a) дагуу гэрчилгээг 3 хүртэл жилийн хугацаагаар олгоно

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper