Албан тушаал: Худалдан авалтын мэргэжилтэн
I. Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Худалдан авалтын үйл ажиллагааг гүйцэтгэх
- Тайлан болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах
- Худалдан авах хэлтсийн бичиг баримтын хяналтыг бүрдүүлэх
- Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг англи, монгол хэл дээр боловсруулах
- Худалдан авалтын үйл явцад бусад газар, хэлтсийн ажилтнуудад зөвлөмж, дэмжлэг өгч ажиллах
- Худалдан авалтын үйл ажиллагааг гүйцэтгэх
- Нийлүүлэгчидтэй харилцах
- Бараа, бүтээгдэхүүнийг таатай нөхцлөөр хүлээн авах талаар нийлүүлэгчтэй хэлэлцээр хийх
- Худалдан авалттай холбоотой бичиг баримтын хяналт, архивын нэгж бүрдүүлэх үйл ажиллагааг эрхлэх
II. Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, худалдаа, эдийн засгийн чиглэлээр баклавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Маркетинг, санхүү менежмент, олон улсын бизнес зэрэг бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
- Төслийн менежментийн чиглэлээр эсхүл хувийн хэвшилд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Харилцааны болон бүртгэл тооцооны өндөр ур чадвартай байх
- Компьютер дээр болон хэрэглээний программууд дээр чөлөөтэй, хурдан ажилладаг байх
- Албан бичиг боловсруулах чадвартай байх
- Англи хэлний мэргэжлийн түвшингийн мэдлэгтэй байх /Ярианы болон бичгийн/
III. Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2019.11.06
IV. Анкет хүлээж авах цахим хаяг: saranchimeg.d@airport.gov.mn, nandintsetseg.d@mcaa.gov.mn
Албан тушаал: Химич инженер
I. Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол улсын хууль, тогтоол стандарт, лабораторийн дүрэм журам, холбогдох тушаал шийдвэрт нийцүүлэн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн лабораторийн техник үйлчилгээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, бүх төрлийн усанд химийн шинжилгээ хийх,
- Лабораторийн чанарын гарын авлага болон дүрэм, журмуудыг ажилдаа чанд мөрдөж, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах
- Лабораторийн техник үйлчилгээний дунд, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах, холбогдох тайлан мэдээг боловсруулах
- Усны лабораторийн шинжилгээг үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу хийх, нууцлалыг хадгалах
- Лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллах;
- Лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээтэй холбоотой тайлан мэдээ, судалгааг гарган, мэдээллийн сан бүрдүүлэх
- Шинжилгээний шинэ арга, аргачлалуудыг судлах, боловсруулах, турших аргын баталгаажуулалт хийж, шинжилгээнд нэвтрүүлэн ажиллах, шинжилгээний аргын стандарт ажлын зааврыг боловсруулах, хянах, шинэчлэх
- Лабораторид мөрдөгдөх тоног төхөөрөмжид хийх үйлчилгээний зааврыг боловсруулах, баталгаажуулалтыг цаг хугацаанд нь хийлгэх, ажилчдад сургалт явуулж шаардлагатай мэдээллээр хангах
II. Тавигдах шаардлага:
- Химич, хими технологийн инженер, биологич, микробиологич, химийн инженерийн Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- MNS ISO/IEC 17025:2018 гэрчилгээтэй бол давуу тал болно
- Английн хэлний мэргэжлийн түвшингийн мэдлэгтэй байх /ярианы болон бичгийн/
- Өөрийгөө дайчлан мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх
- Багаар ажиллах чадвартай байх
III. Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2019.11.06
IV. Анкет хүлээж авах цахим хаяг: saranchimeg.d@airport.gov.mn, nandintsetseg.d@mcaa.gov.mn