2019.10.31
Иргэний нисэхийн ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий үнийн саналд оролцогчдоос Монгол улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүсийн нислэгийн удирдлагын төвүүдийн хоорондын тоо сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
- Үнийн саналыг 2019 оны 11 дүгээр сарын 07–ны 10.00 цагаас өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын ХААТасаг 108 тоот хаягаар болон Төрийн худалдан ажиллагааны цахим систем tender.gov.mn цахим системээр ирүүлнэ.
- Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 07 -ны өдрийн 10.30 -цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд Үнийн санал авах баримт бичиг болон бусад мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны тасгаас ирж бүртгэл хийлгэж, үнийн санал авах баримтыг худалдан авч болно.
Улаанбаатар хот, Буянт-Ухаа,
Иргэний нисэхийн ерөнхий газар
Худалдан авах ажиллагааны тасаг. 108 тоот. утас : 282037