Нийтлэгдсэн 2019-11-01

НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ ХХК-ААС ЗАРЛАЖ БУЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНУУД

Албан тушаал: Мэдээллийн технологийн инженер

I. Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Холбоо, мэдээллийн системд хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээ хийх, бэлэн байдлыг хангах
  • Системд тохиргоо хийх
  • Кабель татах болон угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн ашиглах заавар боловсруулах

II. Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн инженер, сүлжээний инженер, программ хангамжийн инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ нэг жилээс дээш ажилласан туршлагатай байх
  • Сүлжээний Cisco төхөөрөмж дээр ажилладаг байх
  • Ангил хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх /Ярианы болон бичгийн/
  • Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

III. Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2019.11.14

Албан тушаал: Аэродромын инженер

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Аэродромын засвар үйлчилгээний төлөвлөлт хийх

– Засвар, үйлчилгээ хийхэд шаардлагатай бага хэрэгсэл, материалын тооцоо  гаргах

– Засвар, үйлчилгээтэй холбоотой журам заавар боловсруулах

  • Аэродромын үйл ажиллагааны төлөвлөлт хийх
  • Аэродромын үйл ажиллагааны заавар болон холбогдох бусад баримт бичгүүдийн боловсруулах
  • Аэродромын цас цэвэрлэгээ болон бусад арчлалтын ажлын төлөвлөлт хийх
  • Аэродромын гэрчилгээ авах бэлтгэр ажлыг хангах

II. Тавигдах шаардлага:

  • Аэродромын инженер, зам талбайн инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Аэродромын үйл ажиллагааны чиглэлээр 5-аас дээш жил, зам талбайн инженерээр 10-аас дээш ажилласан туршлагатай байх
  • Autocad болон бусад хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх / Ярианы болон бичгийн/
  • Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

III. Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2019.11.14

Албан тушаал: Халаалт, агаар сэлгэлтийн техникч

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, угсралт, тохируулга, холбогдох үзлэг шалгалт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх
  • Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн гэмтлийн тодорхойлох, шуурхай арга хэмжээ авах, засварлах
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгааг мөрдөн ажиллах

II. Тавигдах шаардлага:

  • Цахилгааны болон дулааны инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Цахилгааны болон дулааны 3-аас дээш мэргэжлийн зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Ангили хэлний ярианы болон бичгийн байх мэдлэгтэй
  • Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

III. Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2019.11.14

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper