Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудлын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Мэргэжил:
Иргэний нисэхийн үндсэн мэргэжил Үүнд:
- Нисэх буудлын үйлчилгээ
- Агаарын навигацийн үйлчилгээ
- Агаарын тээврийн зохион байгуулалт
Туршлага:
- Иргэний нисэхийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх,
Ур чадвар:
- Удирдан зохион байгуулах, манлайлах,
- Албан хэргийн болон хувь хүний нууцыг чандлан хадгалах,
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих,
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах,
- ИКАО /Олон улсын Иргэний нисэхийн байгууллага/-ын албан ёсны аль нэг хэлийг эзэмшсэн,
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах,
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
- Боловсролын диплом /нотариатаар баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан/
- Ажил байдлын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвт
- эр /нотариатаар баталгаажуулсан/
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
- Эрүүл мэндийн хуудас
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 08-ны өдрийн 17:00 цагийн хооронд Нисэх буудлуудын удирдах газрын 217 тоотод хүлээн авна.
Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.
Холбоо барих утас: 285508, 99199478
НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗАР
АЖЛЫН ХЭСЭГ