Нийтлэгдсэн 2019-11-11

2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 11 ДҮГЭЭР САРЫН 04-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 28-нд баруунаас 5-8м/с, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 30-нд баруун хойноос 6-9м/с, 01-нд баруун баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 28-нд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 29-нөөс бага зэрэг дулаарч шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

28-нд Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 29-нд Мөрөн, Булган, 30-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 31-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 01-нд Чойбалсан нисэх буудлуудад дунд болон хүчтэй сэгсрэлттэй.

28-нд Чойбалсан, Баруун-Урт, 30-нд Мөрөн нисэх буудлууд орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-нд Төв, Дорнод болон Говь секторын зүүн хэсэг, 29-нд Мөрөн, 30, 31-нд Мөрөн, Төв, Дорнод, 01, 02-нд Дорнод секторуудаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.10.28

2019 оны 10 дугаар сарын 28аас 11 дүгээр сарын 04ийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна /

30-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, 31-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11м/с, 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байх төлөвтэй байна.

ЦУОШГ,

 Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

 2019 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 2019 оны

10 дугаар сарын 28ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм.

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 21-23, 27-нд ихэнх нутгаар, 24, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-42.0 мм хур тунадас, нойтон цас орж цасан болон шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 42,0 мм, Тосонцэнгэлд 30,5мм, Увсын Малчинд 18,0мм, Даланзадгадад 16 мм, бусад нутгаар 0,0-15,0мм цас орж зөөлөн цасан шуурга шуурав.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 18.0 см, Увсын Малчин, Завханы Тосонцэнгэлд 17.0 см,Хөвсгөлийн  Жаргалан, Галтад 14см, бусад нутгаар 1.0-12.0 см цасны зузаантай байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтэн байж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4…-10 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +7…+12 градус,  бусад нутгаар -1…+7 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-27 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 6 градус хүйтэн, бусад нутгаар 7…-12 градус хүйтэн байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 21-23-нд Алтайн уулс, Арц богдын өвөр хоолой, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 20-22 метр, зарим үед түр зуур секундэд 28-31 метр хүртэл ширүүсч  шороон болон цасан шуурга шуурав. 27-ны өдөр Өвөрхангайн Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Өмнөговийн Гурвантэс, Дунговийн Мандалговьд 28-31 метр хүрч ширүүсч хүчтэй салхилсан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл: 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөгөовь аймгийн нутгаар их цасны ГҮ, 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цасны ГҮ, Өмнөговийн зүүн, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр их цасны АҮ , 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завханы нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр, 27-ны өдөр Төвийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорногвийн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр хүчтэй салхины, 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр хүчтэй салхи, цасан шуурганы аюултай үзэгдэл болов.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 22-23, 27-нд  0.2-1.0 мм ялимгүй хур тунадас, нойтон цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-27-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан. Хугацааны эхэн үеэр дулаан байж шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-19 градус,  бусад хэсгээр 6-11 градус хүйтэн,   өдөртөө 2-7 градус дулаан байв.

2019 оны 10 сарын 21-ны өдрөөс 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. X /22-нд 0.0мм нойтон цас, X /23-нд 0.0мм цас, X /22-нд 0.2мм цас орсон.

Салхи: Ихэнх хугацаанд 1-10м/с, түр зуур 19м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга X/23-ны өдөр 33008 м/с, X/26-ны өдөр 27008 м/с, X/27-ны өдөр 32008 м/с хүрсэн.

Үзэгдэл: X /22, 23, 27-нд нойтон цас, X /22, 23, 27-нд цас, X/24, 25, 26, 27-нд утаа, X/22, 27-нд орон шуурга, X/22, 24, 25, 26 хяруу тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 10 сарын 21-нд 8,5 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 10 сарын 24нд -18.9 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 10 сарын 22-нд 18.3 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 10 сарын 24-нд -19.5 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: X /27-нд 2000SE 3000NW BLSN

METAR-ын тоо: 312

2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 3-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с. 29-нд салхины хурд 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй.Бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 29-нд зүүн өмнөөс түр зуур 10-12 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 29-нд аэродром орчимд сул хүчтэй сэгсрэлт,ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 04-нд үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 28, 29, 30, 03, 04-нд баруун өмнөөс 8-11м/с, зарим үед түр зуур 13-15м/с. Бусад хугацаанд 4-7м/с.

Температур: Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байх төлөвтэй. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 29, 30, 11 сарын 03, 04-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд зүүн хойноос 3-6м/с, зарим үед 10-12м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 28-30-нд баруунаас 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с. 29-нд баруун өмнөөс 14-16м/с ширүүснэ.

Температур: шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 01нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 29-нд баруунаас  5-8м/с. Бусад хугацаанд 2-5м/с.

Агаарын температур: Шөнөдөө 3-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нислэгт аюултай үзэгдэлгүй.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 29, 30-нд баруунаас 3-6м/с. Бусад хугацаанд баруунаас 1-4м/с.

Температур: Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байх бол 1-нээс хүтэрч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 28-30-нд баруун хойноос 6-9м/с, өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 3-6м/с.

Температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-30-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаан багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 29-30-нд баруунаас хойноос 6-9 м/с. Бусад хугацаанд 4-7м/с.

Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө 1-3 градус хүйтэн өдөртөө 9-11 градус дулаан байх бол 1-нээс бага зэрэг хүйтэрч шөнөдөө 4-6 градус хүйтэн өдөртөө 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 28, 30, 31-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Температур: Шөнөдөө бүх хугацаанд 4-6 градус хүйтэн, өдөртөө 28-нд 1-3 градус, 29, 30-нд дулаарч 10-12 градус, бусад хугацаанд 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29-нд, 01-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 28-нд, 04-нд баруун өмнөөс, 29,30-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с.

Температур: Хугацааны эхэнд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч 29,30-нд 12-14 градус, бусад хугацаанд 9-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 28-30-нд, 04-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: хур тунадас орохгүй.

Салхи: 1-2-нд зүүнээс бусад хугацаандаа баруунаас 6-9 м/с. 28-29-нд түр зуур 12-14 м/с, 30-нд 16-18м/с  хүрч ширүүснэ.

Температур:  шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 29-1-нд 8-10 градус бусад хугацаандаа 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 29-нд баруун хойноос 10-13 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: Ихэнх хугацаанд  шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 7-9 м/с, 29-нд баруунаас түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Бага зэрэг дулаарч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд өрөвхийлөлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 28, 29-нд баруунаас 7-10м/с, бусад хугацаанд өмнө баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 28, 29-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, 30-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 28, 29-нд баруун баруун өмнөөс 7-10м/с, 30-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд өмнө баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 28-нд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, 29-нөөс бага зэрэг дулаарч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 28, 29-нд баруун баруун хойноос 7-10м/с, 30-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд өмнө баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 28-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан, 29-нөөс бага зэрэг дулаарч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 30-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  28-30-нд салхи 8-11 м/с, түр зуур 16-18 м/с хүртэл ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 6-9м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг дулаарч,  6-8 градус дулаан байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.10.28

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.10.28-11.03

Үзэгдэл: 29-нд Өлгий,  30-нд Хөшигийн хөндий, 04-нд Ховд нисэх буудлуудад үүлшинэ. Бага үэргийн хур тунадас орно.

Салхи:  28-нд Ховдод баруун өмнөөс,  Хөшигийн хөндий болон Баруун-Уртад баруунаас, Булганд баруун хойноос, 29-нд Өлгийд баруунаас, Дэглий цагаанд зүүн өмнөөс, Ховд болон Алтайд баруун өмнөөс, Хөшигийн хөндий болон Баруун-Уртад баруунаас, Булган, Мандалговь болон Гурвансайханд  хойноос,  30-нд Ховдод баруун өмнөөс, Хөшигийн хөндий болон Баруун-Уртад баруунаас, Булганд баруун хойноос, 3,4-нд Ховдод баруун өмнөөс үе үе 12-14м/с хүрч ширүүсч, зарим нисэх буудлаар шороон шуурга шуурна.

Температур:

Чингис хаан нисэх буудалд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Булган, Хөшигийн хөндий, Өндөрхаан,  Тавантолгой нисэх буудалуудад шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Чойбалсан, нисэх буудалд шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан

Өлгий, Дэглий цагаан, Алтай, Ховд, Мөрөн, Арвайхээр, Баруун-Урт, Ханбумбат  нисэх буудалуудад шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан,

Мандалговь, Гурвансайхан, Овоот нисэх буудалуудад шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй байна.

Чингис хаан, Чойбалсан, Өндөрхаан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалуудад 29-өөс, Овоот нисэх буудалд 30-аас бага зэрэг дулаарна. Ховд, Мөрөн нисэх буудалд 01-ээс, Баруун-Урт нисэх буудалд  02-оос бага зэрэг хүйтэрнэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:

28-нд Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 29-нд Мөрөн, Булган, 30-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 31-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 01-нд Чойбалсан нисэх буудлуудад дунд болон хүчтэй сэгсрэлттэй.

28-нд Чойбалсан, Баруун-Урт, 30-нд Мөрөн нисэх буудлууд орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper