Нийтлэгдсэн 2019-11-11

2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-18-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

/12-оос хүйтний эрч нэмэгдэнэ, 16-аас хүйтний эрч чангарна/

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 11, 12, 16-нд үүлэрхэг. Цас орно. 17-нд үүл багасна, бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 12-нд баруун хойноос 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. 14-нд баруун хойноос 7-10м/с, 16, 17-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 11-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, хүйтэрч 12, 13-нд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн,  14, 15-нд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, 16, 17-нд хүйтний эрч нэмэгдэж шөнөдөө 25-27градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

11-нд Өлгий, Ховд, Улаангом, Алтай, 12-нд Мөрөн,  Булган, Арвайхээр,  Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Овоот, Ханбумбат, Тавантолгой, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 13-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 14-нд  Булган, Чингис хаан, Мандалговь,  Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 15, 16-нд Улаангом, Доной, Тосонцэнгэл, Мөрөн , Булган, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, 17-нд  Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Ханбумбат, Тавантолгой, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудал орчмоор дунд хүчтэй сэгсрэлттэй.

11-нд Өлгий, Ховд, Улаангом, Алтай, 12-нд Мөрөн,  Булган, Арвайхээр,  Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 13-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 15-нд Улаангом, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 16-нд Мөрөн , Булган, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, 17-нд  Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудал орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд Алтай, Баян, Мөрөн, Төв, Дорнод, 12-17-нд Монгол орны нутаг дээр өндрийн фронтын бүс байрлаж байгаа тул салхины хурд ихтэй, нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.11.11

2019 оны 11 дүгээр сарын 11ээс 11 дүгээр сарын 18ыг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхэн болон сүүлчээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ /

12, 17-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр, 12, 17-нд ихэнх нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

ЦУОШГ

 Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2019 оны 11 дүгээр сарын 04ий 08 цагаас 2019 оны

11 дугаар сарын 11ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цас орсонгүй. 10 сарын 28-нд Дорнодын Халх гол, Матадад, 11-р сарын 3-нд Сэлэнгийн Хүдэр, Бугантад 0,0-0,2 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увсын зүүн,  Завханы хойд болон зүүн хэсэг,  Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 1-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Шинэ Идэрт 10.0 см, Завханы Их Уулд 8.0 см, Хөвсгөлийн Чандгатад 5.0 см, Хөвсгөлийн Шинэ Идэр, Галт Уулд 3.0  см цасны зузаантай байна.

Агаарын хамгийн их температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, голын хөндийгөөр +3…+9 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +14…+19 градус,  бусад нутгаар +10…+15 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар -5…-11 градус хүйтэн байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Харин 28-нд  Алтайн уулсаар  түр зуур секундэд 28-30 метр хүртэл ширүүссэн байна. Мөн 29-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар  секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт хур тунадас орсонгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байв. Өдөртөө ихэнх хугацаанд 10-14 градус дулаан, шөнөдөө ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -7…- 12 градус, бусад хэсгээр 0…-4 градус хүйтэн байв.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 22-23, 27-нд  0.2-1.0 мм ялимгүй хур тунадас, нойтон цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-27-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан. Хугацааны эхэн үеэр дулаан байж шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-19 градус,  бусад хэсгээр 6-11 градус хүйтэн,   өдөртөө 2-7 градус дулаан байв.

БуянтУхаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 1-9м/с, түр зуур 12м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга X/29-ны өдөр 29012 м/с хүрсэн.

Үзэгдэл: X /29, 30, 31, XI /02, 03-нд утаа, X /28, 29, 30, 31, XI /02, 03 хяруу  тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 10 сарын 30-нд 14.4 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 10 сарын 28нд -16.3  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 10 сарын 31-нд 22.4 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 10 сарын 28-нд -16.6 градус хүйтэн байв.

Орон нутгуудын нисэх буудлуудын цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 15, 16-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 11-нд хойноос, 12-нд өмнөөс, бусад хугацаанд гол төлөв баруунаас 7-10м/с. 11, 12, 16, 17-нд үе үе 12-14м/с, 15-нд 16-18м/с хүрч ширүүснэ.

Температур: Нийт нугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 15-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 11, 12-нд баруун хойноос 10-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4 м/с.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12, 15, 16-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 11, 14, 15-нд баруун өмнөөс 8-11м/с, зарим үед түр зуур 13-15м/с хүрнэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Температур: Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 14, 15-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 15, 16-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 11, 15, 16-нд баруун өмнөөс 7-10м/с, үе үе 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд хүйтэрч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 11, 15, 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 13-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун баруун хойноос 6-9м/с.

Температур: 11-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн, 12, 13-нд эрс хүйтэрч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 13-нд үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 15-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 11, 15, 16-нд баруунаас 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-9м/с.

Температур: шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 15, 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-13, 16, 17-нд үүлшинэ. 16-нд цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, орохгүй.

Салхи: 11, 15-нд баруунаас, 16-нд хойш эргэж 8-11м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

Агаарын температур: 12-13, 15-18-нд эрс хүйтэрч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд сул хүчтэй мөстөлт, 11, 15, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 11, 16-нд цас орно.

Салхи: 11, 16-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: 12, 16, 17-нд хүйтэрч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 12-14 градус, бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 16-нд сул хүчтэй мөстөлт, дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-12, 16-17-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-12, 15-17-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: Эрс хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 13-нд шөнөдөө 23-25 градус хүйтэн байна. 14-15-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-12, 16-17-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-13-нд, 16, 17-нд үүлшинэ. 16-нд цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11, 15-нд баруунаас, 16-нд хойш эргэж 8-11м/с, бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

Агаарын температур: 12-13, 15-18-нд эрс хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 15, 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 16, 17-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 12, 13, 17-нд баруун хойноос 9-12м/с, 15, 16-нд зүүнээс, бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур: Шөнөдөө 11-нд 10-12 градус, 13, 14-нд 20-22 градус бусад хугацаанд 15-17 градус, өдөртөө 11-нд 1-3 градус, 13, 17-нд 10-12 градус, бусад хугацаанд 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 16, 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 “Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12-нд үүлэрхэг, цас орно. 15, 16-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-нд зүүнээс 6-9м/с, 12-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 13-15-нд баруунаас 8-11м/с, 16-нд баруун хойноос 9-12м/с.

Температур: 12, 13-нд, 17, 18-нд хүйтэрч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 12, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт, 11, 12-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-нд үүлэрхэг, цас орно, бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 12-нд зүүн хойноос 10-13м/с, бусад хугацаанд баруунаас 6-9 м/с. 12-нд үе үе 18-20м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Температур:  хүйтэрч 13, 14-нд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-нд: үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 12, 17-нд баруун хойноос 14-17м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 11, 12, 16-нд баруунаас 12-14м/с, зарим үед түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд баруун, баруун хойноос 6-8м/с.

Температур: 13-нд шөнөдөө 15-17 градус хүйтэн, 13-нд өдөртөө 9-11 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12, 16-нд алсын бараа муудна өрөвхийлөлттэй, 12-нд сул хүчтэй мөстөлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-нд баруун баруун өмнөөс 6-9м/с, 12, 15-нд баруун баруун хойноос 9-11м/с, зарим үед 15-17м/с хүрнэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 11-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан. 12, 13, 17-нд сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-нд баруун баруун өмнөөс 6-9м/с, 12, 15-нд баруун баруун хойноос 9-11м/с, зарим үед 15-17м/с хүрнэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 11-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан. 12, 13, 17-нд сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 11-нд баруун баруун өмнөөс 6-9м/с, 12, 15-нд баруун баруун хойноос 9-11м/с, зарим үед 15-17м/с хүрнэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 11-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан. 12, 13, 17-нд сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12, 16, 17-нд цас орж, цасан шуурга шуурна, 14-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаандаа салхи баруун баруун хойноос 7-10м/с, түр зуур 16-18м/с хүртэл ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаандаа хүйтэрч, шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус хүйтэн, 15-нд хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД

2019.11.11

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.11.11-11.18

Үзэгдэл: 11-нд баруун болон төвийн аймгуудын нисэх буудлууд, 12-нд Ховд, Баянхонгор, Арвайхээр, Булган, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Өндөрхаан, Чойбалсан, Хөшигийн хөндий, Баруун-Урт, 13-нд Тосонцэнгэл, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 15-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Доной, Өндөрхаан, 16-нд Өлгий, Ховд, Доной, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Булган, Чойбалсан, Хөшигийн хөндий, Чингис хаан, 17-нд Баянхонгор, Арвайхээр, Булган, Чойбалсан, Хөшигийн хөндий, Чингис хаан нисэх буудлуудад цас орно.

Салхи:  11-нд Өлгий, Дэглий цагаан, Булган, нисэх буудлуудад баруун хойноос, Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан нисэх буудлуудад баруунаас, 12-нд Дэглий цагаан, Булган, Мандалговь, Өндөрхаан,  Гурвансайхан, Чойбалсан, Баруун-Урт, Чингис хаан нисэх буудлуудад баруун хойноос, 13-нд Чойбалсан баруун хойноос, 14-нд Чингис хаан баруун хойноос, 15-нд Өлгий, Булган, Өндөрхаан, Овоот, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад баруун хойноос, Арвайхээр, Баянхонгор, Алтай, Доной, Ховд нисэх буудлуудад баруун өмнөөс, 16-нд Доной, Алтай, Гурвансайхан нисэх буудлуудад баруун өмнөөс, Баянхонгор, Арвайхээр, Булган, Хөшигийн хөндий нисэх буудлуудад баруун хойноос 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нисэх буудлуудаар тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур:

Ихэнхи хугацаанд нийт нисэх буудлуудад шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. 13-нд болон 16-наас хүйтэрч шөнөдөө 22-24 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:

11-нд Өлгий, Ховд, Улаангом, Алтай, 12-нд Мөрөн,  Булган, Арвайхээр,  Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Овоот, Ханбумбат, Тавантолгой, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 13-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 14-нд  Булган, Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 15, 16-нд Улаангом, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, 17-нд  Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Ханбумбат, Тавантолгой, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудал орчмоор дунд хүчтэй сэгсрэлттэй.

11-нд Өлгий, Ховд, Улаангом, Алтай, 12-нд Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 13-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 15-нд Улаангом, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 16-нд Мөрөн, Булган, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, 17-нд Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудал орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper