Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2019.11.14
[Иргэний нисэхийн ерөнхий газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Агаарын хөлгийн газрын цахилгаан тэжээл /115 хувьсах гүйдэл, 400 Гц 28.5 тогтмол гүйдэл/ Увс, Дорнод]–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны 09.00 цагаас өмнө тендерийн материалаа ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 11–р сарын 18-ны өдрийн 09.30 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар.
ХААТасаг. 108 тоот өрөө.
Утас: 282110, Факс: 282116