Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 22-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. 23-нд бага зэрэг хялмаатай. Цас орохгүй, өглөөгүүр утаатай.
Салхи: 20, 21-нд өмнө, зүүн өмнөөс 5-8м/с, 22, 23-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 19,20,21-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
18-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 20-нд Өлгий, Ховд, Улаангом, 21-нд Өлгий, Ховд, Улаангом, Мөрөн, Доной, 22-23-нд Өлгий , Улаангом, Доной, Алтай, Ховд, Мөрөн, Булган, Арвайхээр, Баянхонгор, Чингис хаан, Мандалговь, Даланзадгад, Овоот, Ханбумбат, Тавантолгой, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 24-нд Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор дунд хүчтэй сэгсрэлттэй.
21-нд Өлгий, Ховд, Улаангом, 22-нд Улаангом, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан нисэх буудал орчмоор үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-24-нд Алтай, Баян, Мөрөн, Төв, Говь, Дорнод секторт монгол орны нутаг дээр өндрийн фронтын бүс байрлаж байгаа тул салхины хурд ихтэй, нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.11.18
2019 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна /
21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
ЦУОШГ
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2019 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ний 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 12, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд ихэнх нутгаар 0.3-8.0мм цас орж, цасан шуурга шуурсан байна. 11 сарын 12-нд Увсын Малчин, Хэнтийн Өмнөдэлгэр, Тэрэлжид 4.0 мм, 16-нд Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэрт 8.0 мм, Булганы Ингэттолгой, Эрдэнэт, Дарханд 5.0 мм, 17-нд Хэнтийн Баян-Овоо, Дорнодын Чойбалсанд 6.0 мм цас оров. 7 хоногийн нийлбэр хур тунадасны хэмжээгээр Увсын Малчинд 24.0 мм, Увсын Хяргаст 14.0 мм, Хөвсгөлийн Их-Уулд 13.0 мм, Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэрт 10-12 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 31.0 мм, Завханы Баянтэс, Тосонцэнгэлд 18 см, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалан, Эрдэнэбулган, Хэнтийн Баян-Овоо, Дадалд 10-13 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: 12, 16-17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө 10-15 градусаар эрс хүйтэрч өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус, бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус байв.
Агаарын хамгийн бага температур: 12, 16-17-нд ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 16-21 градусаар эрс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34…-39 градус, Их нууруудын болон Дархадын хотгор Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -23…-28 градус байв.
Cалхи: 12, 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 16, 17-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 25-30 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурав.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 12-ны шөнө 0.7-3.0 мм, 15-нд 0.0мм, 16-17-нд 0.2-2.0 мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр байв. 12, 16, 17-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -18…-20 градус, бусад хугацаанд хүйтний эрс суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-17 градус, бусад хэсгээр -9…-14 градус, өдөртөө -2…-7 градус байв.
2019 оны 11 сарын 04-ны өдрөөс 2019 оны 11 сарын 11-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 1-9м/с, түр зуур 13м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга XI/04-ны өдөр 16013 м/с хүрсэн.
Үзэгдэл: XI/5, 7, 8, 9-нд утаа, XI /04-08, 10 хяруу тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 11 сарын 08-нд 8.8 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 11 сарын 07нд -14.3 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 11 сарын 04-нд 14.2 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 11 сарын 07-нд -14.5 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: XI сарын 08-нд 8000NW FU
METAR-ын тоо: 312
2019 оны 11 дүгээр сарын 18-наас 25-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20, 21-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 19, 20-нд өмнөөс, бусад хугацаанд гол төлөв баруунаас 7-10м/с. 20, 21-нд 12-14м/с, 22-нд 16-18м/с хүрч ширүүснэ.
Температур: Нийт хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 21-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас тунадас орохгүй.
Салхи: 20, 21-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с.
Агаарын температур: нийт хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20, 21-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21-нд үүлшинэ, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 20-нд баруун өмнөөс 7-10м/с, 21-нд баруун өмнөөс хойш эргэж 8-11м/с. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.
Температур: 19-21-нд хүйтний эрч суларч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 22-ноос хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 21-нд баруун өмнөөс 6-9м/с, түр зуур 12-14м/с хүртэл ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21, 22-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун баруун хойноос 5-8м/с.
Температур: 18, 23, 24-нд шөнөдөө 32-34 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн, 19-22-нд бага зэрэг хүйтний эрч суларч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22-нд үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруунаас 6-9м/с. 22-нд 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 21-нд үүлшинэ. 22-нд цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 19, 20-нд баруунаас, 21-нд баруун өмнөөс 8-11м/с, 22-нд 13-15м/с хүрч, зарим үед 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Агаарын температур: 22-нд эрс хүйтэрч шөнөдөө 17-20 градус, өдөртөө 12-15 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 22-нд сул хүчтэй мөстөлт, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21, 22-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 22-нд баруунаас 7-10м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: 19-нөөс хүйтний эрч суларч, шөнөдөө 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байх бол 22-ноос хүйтний эрч бага зэрэг чангарч, шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд үүлэрхэг, цас бударна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 21-22-нд баруун хойноос 6-9м/с, зарим үед 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Температур: 19-22-нд хүйтний эрч суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21-22-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 21-22-нд баруунаас хойноос 9-12м/с, бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байх бол 21-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21-22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18, 22-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 3-6м/с.
Температур: 21, 22-нд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус, бусад хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Нийт хугацаанд цас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 9-12м/с, зарим үед түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 7-10м/с.
Температур: 18, 19-нд хүйтний эрч чангарч шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус, 20, 21-нд хүйтний эрч суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус, бусад хугацаанд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд цас орохгүй.
Салхи: 22-нд баруунаас 8-12м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 20, 21-нд шөнөдөө хүйтний эрч суларч 14-16 градус бусад хугацаандаа шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 13-16м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, 22-ноос хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 21-нд баруун хойноос 12-14м/с, зарим үед түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 6-9 м/с.
Температур: 19-21-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21-нд өрөвхийлөлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 18, 23, 24-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 22, 23-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 18, 23, 24-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 22, 23-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 18, 23, 24-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаандаа салхи баруун өмнөөс 5-8м/с. 22-23-нд 8-11м/с, түр зуур 14-16 м/с хүртэл ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн. 18, 23-нд хүйтэрч, шөнөдөө 20-23 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2019.11.18