Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Орон нутгийн нисэх буудлуудад Нислэгийн мэдээллийн ажилтны сургалтад хамруулж, цаашид нислэгийн мэдээллийн ажилтны ажлын байранд шилжүүлэн ажиллуулах ажилтнуудыг сонгон шалгаруулахаар зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага болон орон нутгийн нисэх буудлуудад одоо ажиллаж байгаа ажилтнууд хамрагдана.
Сонгон шалгаруулалтад оролцох ажилтан нь дараах шаардлагуудыг хангасан байна.
Ерөнхий шаардлага:
- Боловсрол- Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй
- Мэргэжил харгалзахгүй,
- 3. Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх,
- Нас-21 наснаас дээш
Бүртгэл:
ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын 215 тоот өрөөнд 2019 оны 11-р сарын 21, 22-ны өдрүүдэд 09.00-16.00 хооронд явагдана.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет/ Маягт 1-ийн дагуу/
- Цээж зураг 4 хувь /3×4/
- Цахим үнэмлэхний хуулбар
- Дипломын хуулбар (Нотариатаар батлуулсан байх)
- Ажил байдлын тодорхойлолт
Жич: Шаардлага хангаагүй горилогчийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалт:
Ерөнхий шаардлагыг хангаж бүртгүүлсэн иргэнийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгаруулна.
- Англи хэл/тестийг өгөгдсөн хугацаанд бөглөнө/,
- Компьютер/өгөгдсөн даалгаврыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэнэ/
- Аман ярилцлага
Дэлгэрэнгүй мэдээллийг 28-2212, 282108, утсаар 09.00-16.00 хооронд лавлана уу.
Цахим хаяг: ansa@mcaa.gov.mn