Нийтлэгдсэн 2019-11-18

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН ЛОГО, ЭМБЛЕМ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаанаараа 95 жилийн ойн логог 2020 он эхлээхээс өмнө нийтийн дунд уралдаан зохион байгуулж сонгон шалгаруулахаар шийдвэрлэн ийнхүү уралдааныг зарлаж байна.

Монгол Улсад Нисэх Хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн лого, нь 2020 оны турш ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүхий л арга хэмжээний баннер, сурталчилгаанд ашиглагдахаас гадна тухайн жилдээ албан байгууллагын захидлын толгой, ажилтан албан хаагчдын нэрийн хуудас, ойг угтан гаргах бэлэг дурсгалын зүйлс дээр төрөл бүрийн өнгө, хэмжээтэйгээр хэвлэгдэн хэрэглэгдэнэ

Уралдааны хамрах хүрээ – Монгол улсын харьяалалтай аж ахуйн нэгж, 16 нас хүрсэн хувь хүмүүс – Монгол улсад бүртгэлтэй гадаадын аж ахуйн нэгж, Монгол улсад амьдарч буй гадаад улсын иргэд – Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд

Уралдааны бүтээлд тавигдах шаардлага:

Бүтээлийн агуулга Уралдаанд оролцож буй бүтээл нь утга агуулгын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Лого нь Монгол Улсад Нисэх Хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн бэлгэдэл байх тул Монгол Улсын нисэх хүчин, иргэний нисэх, агаарын тээврийн 1925 оноос 2020 оныг хүртэлх хөгжлийг илэрхийлсэн, тухайн цаг хугацаанд нисэх хүчин, иргэний нисэх, агаарын тээвэрт гарсан түүхэн үйл явдал, өөрчлөлтүүдийг тусгасан ерөнхий агуулгатай байх ёстой. Агуулга, утга төгс, байгууллагын түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байна.

Бүтээлийн зурмалд тавигдах шаардлага:

Олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх – Логог том жижиг олон хэлбэрээр ашиглах учир хэт нарийн зураас болон хэт жижиг дүрс ашиглахгүй байх – Өнгөний хослолыг маш сайн гаргасан байх – Зөвхөн компьютерт тусгай програм ашиглаж зурсан байх – Логог агуулга концепци, утга билэгдэл, өнгөний код, самбар, сэтгүүл, нэрийн хуудас, хувцас, эд хэрэглэлд хэрхэн ашиглах, брэндинг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй танилцуулсан 5-аас доошгүй хуудас брэндбүүктэй байна.

Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд, хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой  байна.

Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай.

Adobe Photoshop, Corel Draw, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр эхийг бэлтгэж ирүүлнэ.

Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн  авахгүй.

Бүтээлийн эх файлыг JPEG, PNG өргөлттэй зургаар хүлээлгэн өгөхөөс гадна /.psd/, /.ai/, /cdr/ өргөлттэй задгай файлаар гэсэн хоёр төрлөөр бэлтгэн бэлэн болгосон байна.

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

Бүтээлийн бусад шаардлага

Бүтээл тус бүрт утга билэгдэл, зураглалын тайлбар, өнгөний код бүхий танилцуулгыг хавсаргаж ирүүлэх – Оролцогч бүтээлд тус бүрт өөрийн нэр, холбоо барих утас, хаягыг тодорхой мэдээлсэн танилцуулга хуудас, анкетыг хавсаргасан байна.

Уралдааны хугацаа:

2019 оны 11 дүгээр сарын 15 өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04 өдрийн 12 цаг 00 минут  хүртэл 95th_anniversary@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Ойн лого, нь 2020 онд уриа үгийн хамтаар ашиглагдах бөгөөд уриа үгийн уралдааныг ажлын хэсгээс ижил хугацаанд нийтэд уралдаан хэлбэрээр давхар зарлахаар шийдвэрлэсэн болно.

Логоны уралдааны шагналын сан 200.000 төгрөг. Уралдааны ялагчийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ИНЕГ-ын вэб хуудсаар зарлах болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper