ИНЕГ-аас ЗХЖШ болон ОБЕГ-тай хамтран иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоод сургуулилтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Булган аймгийн нутаг дэвсгэрт болох энэхүү сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцох байгууллагуудын төлөөлөл орсон шүхэрчин-аврагчид мөн иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийг зохицуулах хорооны гишүүд, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, ажиглалтын албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгдсэн баг оролцоно.
ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тус багийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд энэхүү сургуулилт нь ирэх онд манай улсад зохион байгуулах Монгол Улс болон ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын 6 дугаар хамтарсан сургуулилт/JOINT SAREX-2020/-ын өмнө дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж буйгаараа онцлог юм.