Нийтлэгдсэн 2019-11-19

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН УРИА ҮГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаанаараа 95 жилийн ойн баярын уриа үгийг 2020 он эхлэхээс өмнө нийтийн дунд уралдаан зохион байгуулж сонгон шалгаруулахаар шийдвэрлэн ийнхүү уралдааныг зарлаж байна.

Монгол Улсад Нисэх Хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн баярын уриа үг нь 2020 оны турш ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүхий л арга хэмжээний баннер, сурталчилгаанд ашиглагдахаас гадна тухайн жилдээ албан байгууллагын захидлын толгой, ажилтан албан хаагчдын нэрийн хуудас, ойг угтан гаргах бэлэг дурсгалын зүйлс дээр хэвлэгдэн хэрэглэгдэнэ

Уралдааны хамрах хүрээ – Иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчид, Монгол Улсын харьяалалтай аж ахуйн нэгж, 16 нас хүрсэн Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой.

Уриа үгийн Уралдаанд тавигдах шаардлага

Уриа үгийн уралдаанд оролцож буй бүтээл нь утга агуулгын хувьд дараах шаардлагыг хангасан байна: Уриа үгийн агуулга, утга төгс, байгууллагын түүхийг орчин үеийн маркетингийн шаардлагад нийцүүлэн товч тодорхой илэрхийлсэн байна.

Уриа үг нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд, хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх тохиромжтой байна.

Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон үгээр оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн  авахгүй.

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч хувилбараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

Уралдааны хугацаа:

2019 оны 11 дүгээр сарын 15 өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04 өдрийн 12 цаг 00 минут  хүртэл 95th_anniversary@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Уриа үг нь 2020 онд ойн баярын логоны хамтаар ашиглагдах бөгөөд ойн баярын логоны уралдааныг ажлын хэсгээс ижил хугацаанд нийтэд зарлахаар шийдвэрлэсэн болно.

Уриа үгийн уралдааны шагналын сан 100.000 төгрөг. Уралдааны ялагчийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ИНЕГ-ын вэб хуудсаар зарлах болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper