Манай улс БНСУ-тай хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээ шинэчилж, Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ. Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, либералчлах ажил хэрэгжүүлсний үр дүнд Сөүл-Улаанбаатар чиглэлд 2 дахь агаарын тээвэрлэгч “Ашиана эйрлайнс” компани нислэг үйлдэж эхэллээ.
Мөн БНТурк улстай агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулж Нурсултан-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлддэг боллоо. Тус улсын агаарын тээвэрлэгч Скат компани Алма-Ата-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр Европ чиглэлийн бас нэг гарц нээгдэж, зорчигчид хямд тийзээр Европ руу зорчих боломж нэмэгдлээ.
Нийтлэгдсэн 2019-12-26