Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг баталлаа.
Энэхүү хөтөлбөр нь алслагдсан аймаг, сумд руу хийх нислэгийн хүртээмж нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдэж байгаа юм. Зарим сумдад зорчигч тээврийн татаастай нислэг үйлдэх бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна.
Нийтлэгдсэн 2019-12-26