Монгол улсын алс баруун хязгаар Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөж, 3С ангиллын буюу 100 хүртлэх суудалтай дунд болон бага оврын агаарын хөлөг хүлээн авах боломжтой болголоо. Энэхүү шинэчлэлийг хийснээр сүүлийн жилүүдэд тус аймагт тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа гадаад дотоодын аялагчид, бизнесийн байгууллагууд ба хойд хөрш, азийн бусад улсуудын авиа компаниудаас ирж буй ачаа, зорчигч тээврийн арилжааны болон захиалгат нислэг хийх боломжийг бүрдүүллээ. Нислэгийн эрчимжилт өндөртэй, жилийн туршид тогтмол нислэгтэй байдаг тус нисэх буудлыг цаашид 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөж, олон улсын статустай болгох төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Мөн олон жил царцаад байсан Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэснээр Завхан аймаг иж бүрэн аэродромтой болж, ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломжтой боллоо.
Нийтлэгдсэн 2019-12-26