ИНЕГ-ын даргын тушаалаар иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилтыг Булган аймгийн Булган нисэх буудлыг түшиглэн зохион байгууллаа.
Анх удаагаа хийж буй энэхүү дотоодын сургуулилтыг ой мод, уул даваа ихтэй нутгийг сонгон, цасан бүрхүүл тогтож, цаг хүндэрсэн үед хийж, эрэн хайх, авран туслах чиглэлийн байгууллагуудын хүн, хүчний бэлэн байдлыг шалгасан нь оролцогч талуудад томоохон туршлага болсны зэрэгцээ ирэх онд манай улсад зохион байгуулах Монгол Улс болон ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын 6 дугаар хамтарсан сургуулилтын өмнө дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаснаараа онцлог боллоо.
Нийтлэгдсэн 2019-12-26