Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 10-нд үүлшинэ. Бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй, утаатай.
Салхи: Нийт хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
10-нд Баянхонгор, Арвайхээр, 11-нд Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 12-нд Ханбумбат нисэх буудлууд орчимд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12-нд Алтай, Мөрөн, Төв секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.01.06
2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 1 дүгээр сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/9-нөөс нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарна/
Хур тунадас: 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
Салхи: 9-нд зарим газраар секундэд 12-14м/с, бусад хугцаанд 6-11 м/с.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 9-нд нутгийн хойд хагаст, 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
ЦУОШГ, Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2019 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 2020 оны 1 дүгээр сарын 06-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: Хугацааны эхээр нийт нутгаар цас ороогүй бол хугацааны сүүлч буюу 5, 6-нд Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Хэнтийн баруун, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 0.0-2.0 мм цас орсноос хамгийн их нь Булганы Орхонд 2.0 мм, Булган, Дорнодын Баян-Уулд 1.0 мм цас оров.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр 1,0-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 31см, Тосонцэнгэлд 28см, Увсын Малчин, Завханы Их-Уул 27см, Увсын Хяргас, Сэлэнгийн Бугантад 21см, Завханы Тэс, Сэлэнгийн Хүдэрт 18см, Завханы Улиастай, Баянхайрхан,Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Увсын Баруунтуруу, Улаангом, Зүүнговь, Хөвсгөлийн Жаргалан, Чандгат, Булганы Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Гурванбаян, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Сүхбаатарт 13-17см, Завханы Нөмрөг, Сонгино, Яруу, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Булганы Хангал, Орхон, Хэнтийн Баян-Адарга, Баян-Овоо, Дадал, Сүхбаатарын Түмэнцогт 10-12см, бусад нутгаар 1-11 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: Бага зэрэг хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +2…-4 градус, бусад нутгаар -6…-12 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36…-42 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн хоносон байна.
Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-17 метр хүртэл ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хугацааны эхээр Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-34 градус, бусад хэсгээр -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -15…-22 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байв.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 7м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга I/05-ны өдөр 29004 м/с хүрсэн.
Үзэгдэл: I/02, 03, 04-нд хяруу, XII/30, 31 I/01, 02, 03, 04, 05-нд утаа тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 05-нд -9,2 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 12 сарын 30-нд -40.7 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 05-нд -2.8 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга:12 сарын 30-нд -41.2 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 01 сарын 03-нд 3600SE, 4000NW FU
METAR-ын тоо: 306
2020 оны 1 дүгээр сарын 6-13-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11-ний өдрүүдэд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: гол төлөв баруунаас 4-9м/с.
Температур: шөнөдөө 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 10, 11-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд зүүн хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 11-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11-нд үүлэрхэг. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 3-6м/с.
Температур: Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8-нд ялимгүй цас, 10-11-ний шөнө, 11-ний өдөр, 11-12-ны шөнө, 12-ны өдөр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 11, 12-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 27-29 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 08, 11, 12 -нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11-нд үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-7м/с, 11-нд 7-10м/с.
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Сул хүчтэй сэгсрэлттэй.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7-11-нд үүлшинэ. 10-11-нд цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с.
Агаарын температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-11-нд дунд хүчтэй мөсдөлтэй.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9, 10, 11-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 9-нд баруунаас 3-6 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8-9-нд шилжих шөнө, 11, 12-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с байна.
Температур: Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 11 -нд үүлшинэ. Цас орохгүй. Бусад хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: 9-нд баруунаас 5-8 м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с
Агаарын температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 12-ны шөнө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун өмнөөс 4-7м/с.
Температур: Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 9-11 градус, 7-ноос хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9-нд үүлшинэ, цас орохгүй. 11-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 8-нд баруун өмнөөс 7-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-нд баруун хойноос 6-9 м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус. 12-ноос хүйтний эрч чангарч шөнөдөө 32-34 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8-нд дунд хүйчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. цас орохгүй.
Салхи: ихэвчлэн баруунаас 4-7 м/с, 9-10–нд 14-16 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурна.
Температур: шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09-10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 10-нд баруун хойноос 10-13 м/с, бусад хугацаанд баруун хойноос 8-11 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10-11-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 5-8м/с.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11-нд алсын бараа муудна.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11, 12-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-8м/с, 10-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 03-05 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12-нд сул хүчтэй мөстөлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-8м/с, 10-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с.
Температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 04-06 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд сул хүчтэй мөстөлттэй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-8м/с, 10-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 05-07 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд сул хүчтэй мөстөлттэй.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 9, 11-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаандаа салхи баруун хойноос 5-8м/с. 9, 10-нд түр зуур зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.01.06
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.01.06–2020.01.13
Үзэгдэл: 8-нд Доной, 9-нд Булган, Хөшигийн хөндий, 10-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, Гурвансайхан, 11-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой, 12-нд Доной, Булган, Ханбумбат, Чойбалсан нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно.
Салхи: 8-нд Өндөрхаанд баруун өмнөөс, 10-нд , Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун өмнөөс баруун хойш эргэж, 11-нд Алтайд баруунаас, Мандалговьд ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с, 10-нд Мандалговьд баруун хойноос 10-13м/с салхитай байна.
8-нд Өндөрхаан, 9, 10-нд Баруун-Урт, 11, 12-нд Доной, 9, 10-нд Хөшигийн хөндий нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Ховд нисэх буудалд шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Доной, Мөрөн, Чингис хаан, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Өлгий, Алтай, Хөшигийн хөндий, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Ханбумбат нисэх буудалд шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх төлөвтэй байна.
7-оос Чойбалсан, 12-оос Өндөрхаан нисэх буудлуудад хүйтны эрч бага зэрэг чангарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд Баянхонгор, Арвайхээр, 11-нд Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 12-нд Ханбумбат нисэх буудлууд орчимд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.