Нийтлэгдсэн 2020-01-13

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-20-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 15, 17, 18, 19-нд үүлэрхэг. 15-нд хялмаатай. 17, 18-нд бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй, утаатай.

Салхи:  Нийт хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 13, 14-нд шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн. 15-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

15-нд Овоот, 16-нд Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлууд орчимд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд Баян, Говь секторын баруун хэсэг, 14-нд Говь, 15-нд Төв, Дорнод болон Говь, 16-нд Дорнод, 17, 18-нд Алтай, Баян болон Говь, 19-нд бүх секторуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.01.13

7 хоногийн төлөв

2020 оны 1 дүгээр сарын 13-наас 1 дүгээр сарын 20-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

Хур тунадас: 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: 17, 18-нд зарим газраар секундэд 12-14м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд 6-11 м/с.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЦУОШГ, Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2020 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 2020 оны 1 дүгээр сарын 13-ны 08 цаг хүртэлх

цаг агаарын тойм

Тунадас: 6-нд Дорнод, Сүхбаатарын нутаг, 9-нд Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтийн зарим, 10-нд баруун аймгуудын ихэнх, 11-нд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, 12-нд Өмнөговийн ихэнх, Завхан, Өвөрхангай, Баянхонгорын зарим газраар цас оров. Үүнээс хамгийн их нь Ховдын Байтаг, Говь-Алтайн Ажбогдод 2.0 мм, Дорнодын Халх голд 1.6 мм цас оров.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс,  Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Дорноговийн зүүн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 1,0-30.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 30см, Тосонцэнгэлд 28см, Увсын Малчин, Завханы Их-Уул 27см, Увсын Хяргасд 20см, Сэлэнгийн Бугантад 21см, Завханы Тэс, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Дадалд 18см, Завханы Улиастай, Баянхайрхан,Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Увсын Баруунтуруу, Улаангом Зүүнговь, Хөвсгөлийн Жаргалан, Чандгат, Булганы Хангал, Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адарга, Гурванбаян, Дорнодын Халх гол, Сүхбаатарын Асгат, Сүхбаатарт 13-17см, Завханы Нөмрөг, Сонгино, Яруу, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Булганы Бугат,Орхон, Хэнтийн Баян-Овоо, Сүхбаатарын Түмэнцогт, Баруун-Уртад 9-12 см, бусад нутгаар 1-9 см  зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг -18…-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус,  бусад нутгаар  -11…-16  градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -37…-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, улз, Халх голын хөндийгөөр -30…-36 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-21 градус, бусад нутгаар -22…-28 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 8-13 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 9-ний өдөр 0.0 мм цас орсон, бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхээр Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-31 градус, бусад хэсгээр -21…-25 градус, өдөртөө -11…-15 градус, хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -26…-29 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байв.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 01 сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 1-3м/с, түр зуур 7м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга I/09-ны өдөр 16007 м/с хүрсэн.

Үзэгдэл: I/06, 07, 08, 09, 10, 11-нд хяруу, I/06, 07, 08, 09, 10, 11, 12-нд утаа, I/09нд 0,0мм цастай,  I/07, 09, 10-нд хялмаа тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 06-нд  -13,2 градус хүйтэн

Агаарын температурын хамгийн бага утга: 01 сарын 12-нд  -32.5  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 06-нд  -5.8  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн бага утга:  01сарын 12-нд -33.4 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  01 сарын 07-нд 1200SE,  2000NW BR,FU

METAR-ын тоо: 308

2020 оны 1 дүгээр сарын 13-20-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Энэ хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: гол төлөв баруунаас 4-9м/с. 18-нд салхины хурд 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 21-23 градус, өдөртөө 12-14градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 15, 18, 19-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд зүүн хойноос 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 18-нд аэродром орчимд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд үүлэрхэг. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.

Салхи: 18, 19-нд баруун өмнөөс 7-10м/с, бусад хугацаанд баруун 3-6м/с.

Температур: Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14-нд, 14-15-ны шөнө, 15, 16-нд ялимгүй цас, 16-17-ны шөнө, 17-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 14, 17-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 14, 15, 16, 17 -нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 38-40 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 17, 18-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.  Цас орохгүй.

Салхи: 17-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Агаарын температур: шөнөдөө 30-32 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: Энэ хугацаанд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 17-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с.

Агаарын температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 17-нд дунд хүчтэй мөсдөлтэй.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14, 17, 19-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 19,20-нд баруунаас 3-6 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Үгүй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с. 17-19-нд 11-13 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18, 19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 17-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с

Агаарын температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 17-нд дунд хүчтэй мөстөлтэй

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно, 18-нд үүлшинэ, ялимгүй цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 17-нд баруун хойноос 6-9м/с, 18-нд баруун хойноос 7-10м/с, 19-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус, 16-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 18,19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 18-нд цас орж бусад хугацаандаа цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд баруунаас 4-7 м/с, 14, 17нд 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур:  13-16-нд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 17-наас хүйтний эрч бага зэрэг сулрана.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно, бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Бүх хугацаанд баруунаас 4-7м/с.

Температур: Хугацааны эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 15-17 градус, 16-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 16-нд бага зэргийн цас орно.

Салхи: 18, 19-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7 м/с.

Температур: 14, 15-нд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15-16-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 13-16-нд баруун өмнөөс 2-5 м/с, 17-20-нд баруун, баруун хойноос 4-7м/с.

Температур: Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-16-нд алсын бараа муудна.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 4-7м/с, 17-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 18, 19-нд баруун хойноос 7-10м/с.

Температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд сул хүчтэй мөстөлттэй, 13-15-нд, 17-19-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 17, 18, 19-нд баруун хойноос 7-10м/с.

Температур: Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-нд сул хүчтэй мөстөлттэй, 13-15-нд, 17-19-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 17, 18, 19-нд баруун хойноос 7-10м/с.

Температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд сул хүчтэй мөстөлттэй, 13-15-нд, 17-19-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд салхи баруун хойноос 4-7 м/с. 19, 20-нд түр зуур зарим үед 10-12 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө 17-19 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна. 15-17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.01.13

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.01.132020.01.20

Үзэгдэл: 14-нд  Доной, 15-нд Дэглий цагаан, Доной, Алтай, Мандалговь, Гурвансайхан, Овоот, 16-нд Доной, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, 17-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Булган, Чингис хаан, 18-нд Дэглий цагаан, Алтай, Чингис хаан, Хөшигийн хөндий,  Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 19-нд Дэглий цагаан нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно. 15-нд Чингис хаан нисэх буудалд хялмаатай.

Салхи: 17-нд Алтай, Овоот нисэх буудлуудад баруун хойноос, 18-нд Ховдод баруун өмнөөс, Өндөрхаан, Мандалговь, Овоот, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос, 19-нд Ховд, Өндөрхаанд баруун өмнөөс, Мандалговь, Овоот, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с салхитай байна.

14-нд Доной, Баруун-Урт, 17-нд Доной, Булган, Өндөрхаан, Баруун-Урт, 18-нд Өлгий, Булган, Өндөрхаан, 19-нд Булган, Өндөрхаан нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур:

Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Ховд, Доной, Өндөрхаан нисэх буудалд шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн,  Алтай, Чингис хаан, Булган, Баруун-Урт, Чойбалсан, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Өлгий, Баянхонгор,Мөрөн, Хөшигийн хөндий  нисэх буудлуудад шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Арвайхээр, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой  нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй байна.

15-17-нд Хөшигийн хөндий нисэх буудалд, 15-аас  Чингис хаан, 16-аас Өндөрхаан, Чойбалсан, Мандалговь, 17-оос Баруун-Урт нисэх буудлуудад хүйтний эрч бага зэрэг суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл

15-нд Овоот, 16-нд Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлууд орчимд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper