Нийтлэгдсэн 2020-01-21

Зорилтот бүлгийн иргэд орон нутгийн нислэгт хөнгөлөлттэй үнээр зорчих журмын төсөлд санал авч байна

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийн 2.2.3.-т тусгагдсан зорилтот бүлгийн иргэдийг агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хамруулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Журмыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж болон бусад бодлогын баримт бичгийг удирдлага болгож, хууль дээдлэх, шударга ёс, ил тод байх, адил тэгш хандах зарчмыг баримтална.
  • “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийн зорилтот бүлгийн иргэдийг дараах дурдсан утгаар ойлгоно.
    • “Ахмад настан” гэснийг Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхойлсон этгээдийг;
    • “18 хүртэлх насны хүүхэд” 12-18 хүртэлх насны хүүхэд
    • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэснийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхойлсон этгээдийг;
    • “Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн” гэснийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн 4.1 дэх хэсэгт заасан үйлчилгээг яаралтай авах шаардлагатай иргэн.

ХОЁР. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НӨХЦӨЛ

  • Дотоодын агаарын тээвэрлэгчид нь зорилтот бүлгийн иргэдэд орон нутгийн хуваарьт нислэг гүйцэтгэж буй чиглэлд 7 хоногт 10 суудал зориулна.
  • Журмын 2.1-т заасныг хэрэгжүүлэхдээ журмын 1.3-т заасан үйлчлүүлэгчидэд дараах хувь хэмжээгээр суудал ашиглалтыг хуваарилан мөрдөж ажиллана.
Д/д Бүлгийн ангилал Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хамаарах квот
1 Ахмад настан 30%
2 18 хүртэлх насны хүүхэд 30%
3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20%
4 Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн 20%
  • Зорилтот бүлгийн иргэдэд нислэгийн тийзийн хөнгөлөлтийг тухай чиглэлийн тийзийн үнийн хамгийн доод тарифаас дараах хувь хэмжээгээр тооцож хөнгөлөлт үзүүлнэ.
Д/д Бүлгийн ангилал Хамгийн доод тарифаас үзүүлэх хөнгөлөлт
1 Ахмад настан 50%
2 18 хүртэлх насны хүүхэд 50%
3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50%
4 Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн 80%

ГУРАВ. ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЗОРЧИХ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ҮҮРЭГ

3.1. Зорилтот бүлгийн иргэд доорх бичиг баримтыг үндэслэн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хамруулна.

Д/д Бүлгийн ангилал Бичиг баримт Хамрагдах нислэгийн чиглэл
1 Ахмад настан 1.    Иргэний үнэмлэх Тухайн иргэний байнгын оршин суугаа чиглэл
2 18 хүртэлх насны хүүхэд 1.           Төрсний гэрчилгээ (Эцэг, эхийн иргэний үнэмлэх)

2.           Иргэний үнэмлэх

3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1.           Иргэний үнэмлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 37.2-т заасан комиссийн шийдвэр
4 Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн 1.           Эрүүл мэндийн сайдын 2009 оны 307 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1.7-д заасан бичиг баримт Чиглэл харгалзахгүй
  • Орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлж буй зорилтот бүлгийн иргэд нь тухайн нислэгт 3.1-т заасан бичиг баримтыг биедээ авч явна.
  • Агаарын тээвэрлэгчидтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээнд заасан эрх үүргийг хүлээх буюу хөнгөлөлттэй үнээр зорчихоос бусад давуу эрх эдлэхгүй.

ДӨРӨВ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

4.1. Зорилтот бүлгийн иргэдийг орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх агаарын тээвэрлэгч нь тус журмын 2.1-т заасан суудлыг нөөцлөнө.

4.2. Тус журмын 3.1.-т заасан бичиг баримтыг бүрдүүлсэн зорилтот бүлгийн иргэдэд тухайн чиглэлийн хамгийн доод тарифыг тус журмын 2.3-т заасны дагуу хямдруулан борлуулна.

4.3. Зорилтот бүлгийн иргэдийг орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчсон иргэдийн тайлан мэдээг сар бүрийн 10-ны өдрийн дотор иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.4. Тус журмын 3.1-т заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, бусдад дамжуулсан, хууль бусаар олгосон тохиолдолд хураан авч хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

ТАВ. ИРГЭНИЙ НИСЭХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

5.1. Энэхүү журмын 2.3-т заасан Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдэд 1.3-т заасан тийзийн хөнгөлөлтийг тухайн онд батлагдсан төсвөөс 4.3.-т заасан тайлан мэдээг үндэслэн хоёр талын санхүүгийн ажилтан тооцоо нийлж баталгаажуулан, сар бүрийн 20-ны өдрийн дотор нислэг гүйцэтгэсэн агаарын тээвэрлэгчидэд нөхөн олгоно.

5.2. Орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчсон зорилтот бүлгийн иргэдийн талаарх 4.3-т заасан тайлан мэдээг нэгтгэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар тутамд хүргүүлнэ.

5.3. Тухайн жилд шаардлагатай санхүүжилтийг байгууллагын төсөвт тусгуулах ажлыг хариуцан зохион байгуулна.

5.4. Үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлттэй холбогдон нэмж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шуурхай шийдвэрлүүлнэ.

ЗУРГАА. БУСАД

6.1. Энэхүү журмын дагуу зорилтот бүлгийн иргэд орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих үйл ажиллагаатай холбоотой гарч буй хөрөнгийн зарцуулалтад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

6.2. Тус журамд зааснаас өөр байдлаар зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр зорчсон бол 5.1-т заасан нөхөн олговрыг агаарын тээвэрлэгчдэд олгохгүй

6.3. Энэхүү журмаар хүлээсэн эрх үүргээ хангалтгүй биелүүлснээс үүсэн бий болох үр дагаварыг буруутай этгээд, байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцна.

6.4. Зорилтот бүлгийн иргэд орон нутгийн нислэгт хөнгөлөлттэй үнээр зорчихтой холбоотой гомдол, санал, хүсэлтийг албан бичиг болон өргөдлөөр хүлээн авч 3-21 хоногийн дотор барагдуулна.


Төслийн санал явуулах хаяг: Enkhjargal.t@mcaa.gov.mn

Утас: 71282149

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper