Нийтлэгдсэн 2020-01-23

ИНЕГ-ЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

ИНЕГ-ын Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас санаачлан “ИНЕГ-ын орон зайн мэдээллийг дижитал хэлбэрт шилжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ИНЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1022 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн дижитал шилжилт” стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 4 үндсэн зорилтын нэг нь дижитал өгөгдлийн нэгдсэн урсгалаар дамжуулан салбарын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах дижитал платформ юм. Бүх ажилтнууд нэгдсэн сервер бүхий cloud орчинд холбогдсоноор дижитал платформын үндсэн хэсэг болох байгууллагын дотоод өгөгдөл/мэдээллийн сан бүрдэнэ. Энэхүү үндсэн өгөгдлийн санд мөн ИНЕГ-ын өмч хөрөнгө болох нисэх буудал, тоног төхөөрөмж, барилга байгууламж, нислэгийн маршрут, саад гэх мэт орон зайн мэдээллүүд агуулагдах билээ. ИНЕГ-ын хэмжээнд НМҮА, ОХЗЛ, НЖБА гэсэн албад орон зайн мэдээллийг боловсруулдаг боловч бусад бүх алба, салбарын үйл ажиллагаанд шууд бус хэлбэрээр нөлөөлж байдаг учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт ЗУГ, СХОГ, НБУГ, ТХХ, ОХЗЛ, НМҮА, НЖБА, “Чингис хаан” ОУНБ, ЕЗНХА, ХНАА, Нисэхийн сургалтын төв болон Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн мэргэжилтнүүд оролцож, МТИСХА, НМҮА, ОХЗЛ, НЖБА-наас танилцуулга хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр дараах саналуудыг гаргасан байна.

  1. Иргэний нисэхийн дижитал платформыг хөгжүүлэхдээ орон зайн мэдээллийг орхигдуулж болохгүй бөгөөд олон улсын хэмжээнд туршигдсан, ERDAS, ArcGIS, MapInfo, Bentley гэх мэт өндөр нэр хүндтэй цогц үйлчилгээтэй платформуудад нэгдэж ашиглах нь зүйтэй.
  2. Орон зайн платформууд нь бүх төрлийн текстэн мэдээллийг аливаа эд юмсын байрлал, төлөвтэй хослуулан зурган хэлбэрээр харуулдаг учраас мэдээллийг илүү энгийн, ашиглахад хялбар болгодог. Иргэний нисэхийн байгууллагууд сүүлийн үед өргөн ашигладаг болсон бөгөөд ИНЕГ-ын хувьд дараах чиглэлүүдээр ашиглах боломжтой. Үүнд:
  • Pix4D мэргэжлийн камер бүхий дрон ашиглан гадаа байрлах бүх эд хөрөнгийн зураглалыг хямд өртгөөр хийж бүртгэл үүсгэх, байнгын хяналт, засвар үйлчилгээг төлөвлөх;
  • Гар утасны аппликейшн, лазер сканнер ашиглан дотор байрлах бүх эд хөрөнгийн зураглалыг хямд өртгөөр хийж бүртгэл үүсгэх, байнгын хяналт, засвар үйлчилгээг төлөвлөх;
  • Хөөрч буух зурвас, перрон, явгалах зам болон аэродромын бусад элементүүдийг зураглах, нисэх буудлын барилгын ажил, засвар үйлчилгээг төлөвлөх, хянах;
  • Ерөнхий зориулалтын агаарын хөлөг ба дроны нислэгийн хөдөлгөөнийг хянах;
  • Аэродромууд өөрийн саадыг хязгаарлах гадаргууг тогтоох, уг гадаргуунд үндэслэн нислэгт саад болж болзошгүй томоохон саадуудыг тодорхойлох, томоохон саадуудад тулгуурлан хэрэглэлийн нислэгийн журам зохиох, нислэгийн зургууд боловсруулах, дижитал нислэгийн зургийн аппликейшнуудыг хөгжүүлэх;
  • Нисэх буудлын хөдөлгөөний бүсэд ажилладаг тээврийн хэрэгсэл, машин механизмын хөдөлгөөнийг хянах;
  • Нислэгийн удирдагч, инженер техникийн ажилтнуудын симулатор сургалтыг хийх;
  • Үйл ажиллагааны үр ашгийн болон бусад бүх төрлийн аналитик гаргах;
  • Статистик мэдээ, судалгаа, анализ гаргах;
  • Нислэгийн өмнө болон нислэгийн явцад байр зүйн мэдээлэлд суурилсан төрөл бүрийн анализуудыг график хэлбэрээр гаргаж нисгэгчид өгөх.
  1. ИНЕГ-ын орон зайн мэдээллийг боловсруулахад AutoCAD программыг хамгийн өргөн ашиглахаас гадна ArcGIS, Bentley, 3ds Max зэрэг программуудын цөөн тооны лиценз эзэмшиж байна. AutoCAD программ нь 2D растер мэдээллийг бүрэн боловсруулдаг боловч орчин үеийн дижитал зургууд, байр зүйн аппликейшнд ашиглах 3D вектор өгөгдлүүдэд тохиромжгүй.
  2. AutoCAD программаар боловсруулсан мэдээллүүд нь алба тус бүр дээр цаасан болон файл хэлбэрээр хадгалагддаг, солилцох боломжгүй учраас албан бичгээр нэгнээсээ авдаг. Цаашид бүх албадын боловсруулсан болон ашигладаг орон зайн мэдээллийг нэгдсэн өгөгдлийн санд оруулж, байгууллагын хэмжээнд зөвшөөрөгдсөн ажилтнуудад шаардлагатай мэдээллийг бодит хугацаанд хүргэдэг болох шаардлагатай.

PANS-OPS, PBN нислэгийн журам боловсруулах болон оношилгоо, хэмжил зүйн үйл ажиллагаанд автомат программуудыг нэвтрүүлэх

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper