Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 30, 31, 02-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. 01-нд солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.
Салхи: 30-нд өмнөөс баруун хойш эргэж, 31, 03-нд баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 08-10 градус хүйтэн. 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
30-нд Өлгий,Ховд, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, 31-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Тавантолгой, Гурвансайхан, Ханбумбат, 01-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, 02-нд нийт нутгаар, 03-нд Доной, Тосонцэнгэл, Арвайхээр, Мандалговь, Тавантолгой, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд Алтай, Баян, 31, 01-нд Мөрөн, Төв, 02, 03-нд Төв, Говь, Дорнод секторуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.01.27
2020 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 1 дүгээр сарын 27-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгэ болон Халх голын саваар ялимгүй цас орж 0.0-1.2 мм цас орсноос хамгийн их нь Завханы Тэс, Хөвсгөлийн Чандгатад 1.2 мм байна. Бусад хугацаанд цас ороогүй.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсэд 34.0 см, Увсын Малчин, Завханы Тосонцэнгэл, Их-Уулд 27.0 см, Увсын Хяргас, Завханы Тэс, Сэлэнгийн Бугант, Хүдэрт Дорнодын Халхголд 18-21см, Увсын Баруунтуруун, Улаангом, Тэс, Зүүнговь, Завханы Улиастай, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Хөвсгөлийн Жаргалан, Чандагат, Булганы Хангал, Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адрага, Сүхбаатарын Асгат, Сүхбаатарт 11-16см, Завханы Отгон, Нөмрөг, Сонгино, Яруу, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Булганы Орхон, Хэнтийн Өндөрхаан, Дадал, Дархан-Оргил, Баян-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Баруун-Уртад 8-10 см, бусад нутгаар 1-8 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-20 градус, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 0…-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0…+6 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -14…-19 градус, бусад нутгаар -20…-26 градус хүйтэн хоносон байна.
Cалхи: Өнгөрсөн 7 хоногт 20, 22-нд зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-20 метр хүрч шороон шуурга шуурав. Бусад нутгаар ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байв.
Улаанбаатар хот орчмоор: Цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Цаг агаар тогтвортой хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-32 градус, бусад хэсгээр -20…-24 градус, өдөртөө хүйтний эрч суларч -7…-13 градус хүйтэн байв.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 1-3м/с, түр зуур 5м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга I/21-ны өдөр 28005 м/с хүрсэн.
Үзэгдэл: I/20, 21, 22, 23, 24, 25, 26-нд хяруу, I/20, 21, 22, 23, 24, 25, 26-нд утаа тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 26-нд -7.6 градус хүйтэн
Агаарын температурын хамгийн бага утга: 01 сарын 23-нд -32.3 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 25-нд -6.6 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн бага утга: 01сарын 23-нд -33.1 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 01 сарын 21, 22, 23, 24-нд 4000NW FU
METAR-ын тоо: 303
2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 3-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хугацааны дунд үеээс нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтний эрч чангарна /
Хур тунадас: 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 2-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
УЦУОСМХ.2020.01.27
2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй..
Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с. 29-нд 16-18м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 30-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: Нийт хугацаанд зүүн хойноос 2-5м/с.
Агаарын температур: Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 31-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 28-нд баруун өмнөөс 6-9м/с, 29-нд 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрнэ. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 3-6м/с.
Температур: Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн, 30-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29-30-ны шөнө, 30-ны өдөр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 27, 28, 29-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 30-нд баруун өмнөөс 4-7м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 3-6м/с. 30, 31-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн. 30-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 30, 31-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 30, 02-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 29-нд баруун өмнөөс 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн, 30-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 30-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнхи хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: 27, 28, 29-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн, 30, 31, 02 сарыг 01-нд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус, 02-03-нд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 30, 31-нд баруунаас 5-8м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 3-6м/с.
Агаарын температур: 27-30-нд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн, 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 21-23 өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 31-нд сул хүчтэй сэгсрэлттэй.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30, 31, 01, 02-нд үүлшинэ, 30-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 30, 01-нд баруунаас 4-7 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 01-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30, 31-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6м/с, 30-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 29-31 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 31-нд үүлшинэ. 31-нд цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с.
Агаарын температур: 31-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 5-7 градус, 31-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд дунд зэргийн хүчтэй мөстөлтажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 31-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 3-6м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн, 2 дугаар сарын 1-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31, 2 сарын 1-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. 2 сарын 2-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 30-нд баруун өмнөөс 6-9м/с, 31, 2 сарын 2-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус, 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 31-33 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31, 2 сарын 2-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 31-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 28-29-нд зүүнээс 5-8 м/с, бусад хугацаанд баруунаас 5-8м/с, 31-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус, 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Их төлөв баруун хойноос 5-8м/с.
Температур: 01, 02-нд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 30, 31, 02-р сарын 01-нд баруун өмнөөс 10-12м/с, 02-нд баруунаас 6-8м/с, бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 4-6м/с.
Температур: Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31-нд өрөвхийлөлттэй.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 30, 02-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 29-нд баруун өмнөөс 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн, 30-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 29, 30-нд баруун, баруун өмнөөс 5-8м/с, 31, 01-нд баруунаас 6-9м/с, 02, 03-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан. 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 03-05 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31, 01, 02-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 29, 30-нд баруун, баруун өмнөөс 5-8м/с, 31, 01-нд баруунаас 6-9м/с, 02, 03-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан. 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 03-05 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31, 01, 02-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 29, 30-нд баруун, баруун өмнөөс 5-8м/с, 31, 01-нд баруунаас 6-9м/с, 02, 03-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан. 31-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 03-05 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 31, 01, 02-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30-31-нд өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд салхи баруун хойноос 2-5м/с. 30-31-нд түр зуур зарим үед 9-11м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 7-10 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна. 31-нээс хүйтний эрч чангарч, шөнөдөө 20-22 градус, өдөртөө 16-18 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.01.27
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
/2020.01.27-02.03/
Үзэгдэл: 28-нд Алтай, 29-нд Өлгий, Ховд, Доной, Тосонцэнгэл, 30-нд Доной, Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, 31-нд Дэглий цагаан, Булган, Арвайхээр, Чойбалсан, Баруун-Урт, Чингис хаан, Хөшигийн хөндий, 01-нд Өндөрхаан, 02-нд Тосонцэнгэл, Чингис хаан нисэх буудлуудад цас орно.
Салхи: 29-нд Өлгий болон говийн аймгуудын нисэх буудлуудаар, баруунаас, 30-нд Доной, Булган, Өндөрхаан, Хөшигийн хөндий нисэх буудлуудаар, 31-нд Говийн болон Зүүн аймгуудын нисэх буудлуудаар баруунаас 6-9м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нисэх буудлуудаар баруун, баруун хойноос 4-7м/с байна.
Температур:
Говийн аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн, бусад аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. 30-наас баруун аймгуудын нисэх буудлууд, 31-нээс бусад аймгуудын нисэх буудлуудаар хүйтний эрч чангарч говийн аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус, бусад аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
30-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, 31-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Тавантолгой, Гурвансайхан, Ханбумбат, 01-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, 02-нд нийт нутгаар, 03-нд Доной, Тосонцэнгэл, Арвайхээр, Мандалговь, Тавантолгой, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.