Нийтлэгдсэн 2020-01-30

Аюулгүй байдлын тушаал

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 
(a) НИЙТЛЭГ ЭРХ. Дарга Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэх, Аюулгүй байдлын тушаал гаргах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй.
(b) ХЭВЛЭН НИЙТЛЭХ. Дарга Иргэний нисэхийн тухай хуулийн дагуу гаргасан бүх Аюулгүй байдлын тушаал, шийдвэрийг нийтэд мэдээлж, ашиглахад тохиромжтой хэлбэрээр хэвлэн нийтэлнэ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛ
(a) АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛЫН ХҮЧИНТЭЙ БАЙДАЛ. Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Даргын гаргасан бүх Аюулгүй байдлын тушаал нь тодорхой тогтоосон хугацаанд хүчинтэй байх ба дараагийн Аюулгүй байдлын тушаал гарах, эсхүл ИНД-д тухайн зохицуулалтыг оруулах хүртэл хүчинтэй хэвээр байна.
(b) ОНЦГОЙ НӨХЦӨЛ. Дарга нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ шаардсан онцгой нөхцөл бий болсон гэж үзсэн тохиолдолд Аюулгүй байдлын тушаал гаргах үүрэгтэй бөгөөд тухайн Аюулгүй байдлын тушаалыг гаргах үйл ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
(c) АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ. Дарга тохиромжтой гэж үзсэн арга хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэн Аюулгүй байдлын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах болон түдгэлзүүлэх эрхтэй.

ХҮЧИНТЭЙ МӨРДӨГДӨЖ БАЙГАА АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛУУД
Энэ мэдээлэлтэй холбоотой залруулга байгаа бол rule@mcaa.gov.mn хаягаар Дүрмийн хэлтэст ирүүлнэ үү.

Аюулгүй байдлын тушаалын утга  Батлагдсан огноо Дуусах огноо

  
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ
Иргэний нисэхийн тухай хууль үйл ажиллагаанд нь хамааралтай хувь хүн, хуулийн этгээд нь Даргын Иргэний нисэхийн тухай хуульд нийцүүлэн гаргасан Аюулгүй байдлын тушаалын өөрт хамааралтай заалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОН НИСЛЭГИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ
(a) ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИЙН ҮҮРЭГ. Үйл ажиллагаа эрхлэгч нь иргэний нисэхэд ашигладаг бүх төхөөрөмжийн үзлэг шалгалт, техник үйлчилгээ болон их засвар хийх, эсхүл хийлгэх үүрэгтэй ба тухайн үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн тухай хууль, ИНД, НТЧ-ын удирдамж болон Аюулгүй байдлын тушаалын дагуу хийгдэж байгааг бататгах үүрэгтэй.
(b) АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ҮҮРЭГ. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн техник үйлчилгээ болон үйл ажиллагааг нийтийн эрх ашигт нийцүүлэн, Иргэний нисэхийн тухай хууль, ИНД, НТЧ-ын удирдамж болон Аюулгүй байдлын тушаалын дагуу хийгдэж байгааг бататгах үүрэгтэй.
(c) НИСЛЭГИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ. Нислэгийн ажилтны үнэмлэх, гэрчилгээ эзэмшигч нь тухайн үнэмлэх, гэрчилгээний эрх, хязгаарлалт, Иргэний нисэхийн тухай хууль, ИНД, НТЧ-ын удирдамж болон Аюулгүй байдлын тушаалыг дагаж мөрдөх үүрэгтэй.
(d) БУСАД ЭТГЭЭДИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ. Иргэний нисэхэд үүрэг гүйцэтгэж байгаа этгээд нь өөрийн ажил үүрэгтэй холбоотой Иргэний нисэхийн тухай хууль, ИНД болон Аюулгүй байдлын тушаалыг дагаж мөрдөх үүрэгтэй.
 
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БОЛОН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
(a) ГОМДОЛ ГАРГАХ. Даргын гаргасан Аюулгүй байдлын тушаал, шийдвэрийг зөвшөөрөөгүй үнэмлэх, гэрчилгээ эзэмшигч нь Даргын тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.
(b) ГАРГАСАН ГОМДОЛТОЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУШААЛЫН ХҮЧИНТЭЙ БАЙДАЛ. Нислэгийн аюулгүй байдлын онцгой нөхцөл нь Даргын гаргасан Аюулгүй байдлын тушаал, шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай болохыг Дарга шүүхэд нотолсон бол шүүх тухайн гомдлыг хянан хэлэлцэх хугацаанд Даргын шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээхээр шийдвэрлэж болно. Бусад тохиолдолд, хамаарал бүхий этгээд шүүхэд гомдол гаргаснаар Даргын тухайн шийдвэрийн хүчинтэй байдал түдгэлзэнэ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper