Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс
04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Үзэгдэл: 04, 05, 07-нд үүлэрхэг, 04-нд хур тунадас, нойтон цас, 05, 07-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 03-нд өмнө баруун өмнөөс 5-8м/с, 04-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, 05-нд хойно баруун хойноос 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 02, 06-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд өмнөөс 4-7м/с байна.
Температур: 02, 03, 05, 06-нд хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө 05-07 градус хүйтэн, өдөртөө 09-11 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 05-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, 06-нд төв болон говийн нутгаар, бусад хугацаанд ихэнх нутгаар хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 02-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун болон говийн нутаг, зүүн зүгийн нутгийн өмнө хэсгээр, 03-нд төвийн нутгийн өмнөд, говийн нутгаар, 04 нутгийн хойд хагаст, 05-нд баруун болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар, 06-нд төв болон говийн нутгаар үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.02
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 04, 05-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 04-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 05-нд баруун хойноос 11-14м/с, үе үе 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 06-нд баруунаас, бусад хугацаанд зүүн хойноос 5-8м/с байна.
Температур: 06-нд шөнөдөө 04-06 градус, бусад хугацаанд шөнөдөө 0-2 хүйтэн, өдөртөө 04, 07-нд 15-17 градус, бусад хугацаанд 7-9 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-04, 07-08-нд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.02
2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 4 дүгээр сарын 9-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/ Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж шуурч хүйтэрнэ/
Баруун аймгуудын нутгаар: 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд зарим газраар 15-17м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-5-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 2-нд зарим газраар, 4-5нд ихэнх нутгаар, 6, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2, 6-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. 3,7-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2,4-6-нд зарим газраар 14-16м/с, 5-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 4-нд багазэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 4-5нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Арц Богдын өвөр хоолойгоор, 4-5нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 7-ноос бага зэрэг дулаарна.
ЦУОШГ, УМС