- Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв оффис байрладаг хашаан дотор Аж ахуйн тасаг байрладаг 1 давхар хуучны байранд 21 м2 талбайтай 1 өрөө, 15 м2 талбайтай 1 өрөөг тус тус түрээслүүлэх.
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цаг |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв байр. 2 давхар, 216 тоот өрөө. Утас: 11-282249. |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цаг. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв байр. Утас: 11-282249. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 м2 талбайн түрээсийн төлбөр 10000 /арван мянга/ төгрөг. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийг хавсаргах. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл | Ирүүлсэн материалуудыг Түрээслэгчээс байгуулсан ажлын хэсэг хянан үзэж, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу дүгнэнэ. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | · Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;· Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих);
· Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал · /Түрээслүүлэх эд хөрөнгийн нөхцөл байдал, онцлогоос хамааран түрээслүүлэгч нь нэмэлт материал шаардаж болно/ |
- Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг эд хөрөнгө байгаа газарт ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв байр, 2 давхар, 216 тоот өрөөнд биеэр ирж, эсхүл 11-282249 дугаарын утсаар холбогдож авна уу.