Нийтлэгдсэн 2020-02-10

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 10-17-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 12, 13-нд үүлэрхэг. 12, 13-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 12, 13-нд баруун хойноос 6-9м/с, 14-нд хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 10, 11-нд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан. 12-нд шөнөдөө 18-20 градус хүйтэн, өдөртөө 4-6 гр 13, 14-нд хүйтэрч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 гардус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

11-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 12-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Арвайхээр, Булган, Чингис хаан, 13-нд Арвайхээр, Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад  сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 10-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, 11-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, 16-нд Өндөрхаан, Баруун- Урт, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-нд Алтай, 11-нд Алтай, Мөрөн, 12, 13-нд Говь, 16-нд Дорнод секторуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.02.10

2020 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ Хугацааны эхний хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна /

Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн ихэнх хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Агаарын температур: 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЦУОСМХ

2020.02.10

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 02 сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 7м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга II/03-ны өдөр 34007 м/с хүрсэн.

Үзэгдэл: II/03-09нд хяруу, II/03-09нд утаа тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 02 сарын 09-нд  -1.1 градус хүйтэн

Агаарын температурын хамгийн бага утга: 02 сарын 04-нд  -34.2  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 02 сарын 09-нд  6.1  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга:  02сарын 03,04-нд -36.4 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  02 сарын 07-нд 4000NW FU

METAR-ын тоо: 301

2020 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 02 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Нийт нутгаар цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-32.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсд 32.0 см, Увсын Малчин, Завханы Их-Уулд 27.0 см,  Завханы Тосонцэнгэлд 26.0 см, Увсын Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Тэс, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Булганы Хангал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгатад 15-22см, Хөвсгөлийн Чандгат, Завханы Улиастай, Баянхайрхан, Яруу, Цагаанчулуут, Шилүүстэй, Увсын Тэс, Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Орхон, Сэлэнгийн Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адрага, Сүхбаатарт 10-14 см, Завханы Отгон, Нөмрөг, Сонгино, Яруу, Чандмань-Өндөр, Булганы Орхон, Хэнтийн Өндөрхаан, Дадал,  Баян-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Баруун-Уртад 6-10 см, бусад нутгаар 1-5 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3…+2 градус, бусад нутгаар  -8…-13  градус, 7-ноос хүйтний эрч суларч  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +5…+10 градус, бусад нутгаар 0…-5 градус  байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -33…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30…-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -14…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус  хүйтэн , хугацааны сүүлчээр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -28…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -9…-16 градус, бусад нутгаар -20…-26 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт 03-наас 07-нийг хүртэл ихэнх нутгаар салхи багатай, 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: Ихэнх хугацаанд цас ороогүй..Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр  -25…-27 градус, өдөртөө   -14…-16 градус  хүйтэн, хугацааны сүүлээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр  -14…-17  градус, өдөртөө   0…5 градус  хүйтэн байв.

2020 оны 2 дугаар сарын 10-17-н  хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд үүлэрхэг.

Салхи: гол төлөв баруунаас 3-8м/с.10,11-ний өдрүүдэд 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна. 12-ноос хүйтэрч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-12-нд бага зэргийн цас орно.Бусад хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 2-5 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: ихэнх хугацаанд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. 13-нд үүлшинэ. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.

Салхи: 11, 12-нд баруун, баруун өмнөөс 7-10м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 2-5м/с.

Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11-12-ны шөнө, 12, 13-ны өдөр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд  тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 12, 13-нд  баруун өмнөөс 4-7м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур:  Хугацааны эхээр шөнөдөө 14-16 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, 12-ноос хүйтэрч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 12, 13-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 10-нд баруунаас 4-7м/с, 13-нд зүүнээс 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн, 13-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 34-36 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн, 16-наас хүйтний эрч суларч шөнөдөө 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 11,12-нд баруун өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 2-5м/с. Температур: Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, 12-ноос хүйтэрч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11,12-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13, 14-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, 13-нд  цас орно.

Салхи: 13-нд баруун өмнөөс 5-8м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Агаарын температур: 10-12-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан,  13-наас хүйтэрч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12, 13, 17-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй. 12-нд цас орно.

Салхи: 12-нд хойноос 4-7 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур:Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 12-ноос хүйтэрч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд цас орно. Бусад хугацаанд  солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6м/с, 12-14-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: Хугацааны эхээр дулаан шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна. 12-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-14-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд үүлшинэ. 13-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 12,13-нд баруун хойноос 7-10 м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6 м/с.

Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байх боловч 13-наас хүйтэрч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 8-10 градус  хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 13-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 13-нд хойноос 10-13м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 градус, 13-наас хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  12, 13-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-нд үүлэрхэг, цас орно. 13,14-нд үүлшинэ, цас орохгүй. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 10-нд баруун өмнөөс 6-9 м/с, 11,14-нд баруун хойноос 7-10 м/с ,12,13-нд зүүн хойноос 8-11 м/с, 15-нд баруун хойноос 5-8 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7 м/с.

Температур: Хугацааны эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, 13-наас хүйтэрч шөнөдөө 29-31 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 12,13-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд цас орж цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: нийт хугацаанд баруунаас 5-8 м/с. 11,13-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 градус, 13-наас хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 11,13-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд Үүлшинэ Цас орно. Бусад хугацаанд Солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 13-нд салхи баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: 13, 14-нд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13, 14-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с, 12-14-нд баруун хойноос 13-15 м/с хүрч ширүүснэ.

Температур: 10-12-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. 13-14-нд хүйтэрч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 10-12 градус, бусад хугацаанд шөнөдөө 15-17 граудс, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13, 14-нд цасан шуурга шуурна. 12-14-нд өрөвхийлөлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 10-нд баруун өмнөөс 7-10м/с, 13, 14-нд зүүн хойноос 9-12м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

Температур: Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. 13-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд сул хүчтэй мөстөлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 10-нд баруун өмнөөс 6-9м/с, 13, 14-нд зүүн хойноос 7-10м/с, үе үе 11-13м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  хойноос 5-8м/с.

Температур: Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 13-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд сул хүчтэй мөстөлттэй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 10-нд баруунаас 7-10м/с, 13-нд зүүн хойноос 7-10м/с, үе үе 11-13м/с хүрч ширүүснэ, 14-нд 5-8м/с. Бусад хугацаанд  хойноос 5-8м/с.

Температур: Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 13-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд сул хүчтэй мөстөлттэй.

Хөшигийн хөндийнисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-13-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд салхи баруунаас 4-7 м/с. 12-15-нд түр зуур зарим үед 8-10м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. 13-15-нд хүйтний эрч чангарч, шөнөдөө 17-20 градус, өдөртөө 9-12 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.02.10

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.02.1002.17

Үзэгдэл: 11-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, 12-нд Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Хөшигийн хөндий,  Алтай, Мөрөн, Булган, Чингис хаан,  Өндөрхаан, Чойбалсан, 13-нд Алтай, Тосонцэнгэл,Баянхонгор, Булган, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой, 14-нд Баянхонгор, Гурвансайхан нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:  

10-нд Өлгий нисэх буудалд баруунаас,  11-нд Өлгийд баруунаас, Гурвансайханд баруун хойноо, 13-нд Чойбалсанд хойноос, Мандалговь, Гурвансайханд  баруун хойноос, Ханбумбатад зүүн хойноос, 14-нд Гурвансайханд  баруун хойноос, Ханбумбатад зүүн хойноос 10-13м/с салхитай байна.

11-нд Доной, Баруун-Урт, 12-нд Доной, Булган, 13-нд Доной, Булган, Ханбумбат, Овоот, Тавантолгой, Баруун-Урт, 14-нд Булган, Ханбумбат, Овоот нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүсч зарим нисэх буудлаар шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Температур:

Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Ховд, Доной, Булган, Чингис хаан, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтай, Мөрөн нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн,

Арвайхээр, Хөшигийн хөндий, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна

12-ноос баруун болон төвийн аймгийн, 13-наас  Говь болон зүүн аймгийн нисэх буудлуудад хүйтний эрч  чангарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл

11-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 12-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Арвайхээр, Булган, Чингис хаан, 13-нд Арвайхээр, Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад  сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 10-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, 11-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, 16-нд Өндөрхаан, Баруун- Урт, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper