Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 20-нд үүлэрхэг. 20-нд бага зэргийн цас орно. 22-нд хялмаатай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй. Утаатай.
Салхи: 20, 23-нд баруун хойноос, 21, 22-нд баруун өмнөөс 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 20, 21-нд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 20-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Арвайхээр, Булган, Чингис хаан, 21-нд Өндөрхаан, Чойбалсан, 22-нд Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 19-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 20-нд Доной, Мөрөн, Өндөрхаан, Чингис хаан, Чойбалсан, 21-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 22, 23-нд нийт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд Алтай, 21-нд Говь, 22, 23-нд нийт секторуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.02.17
2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.
/ Хугацааны дунд үед цас орж, цасан шуурга шуурна /
Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
УЦУОСМХ
2020.02.17
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 02 сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 сарын 17-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 2-8м/с, түр зуур 12м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга II/13-ны өдөр 36012 м/с хүрсэн.
Үзэгдэл: II/10, 11, 14-16нд хяруу, II/10, 11, 14-16нд утаа, II/12, 13-нд цас, II/13-нд явган цасан шуурга тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 02 сарын 11-нд 3.7 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 02 сарын 14-нд -33.3 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 02 сарын 11-нд 15.1 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 02 сарын 14-нд -35.5 градус хүйтэн байв.
Хур тунадасны хэмжээ 02 сарын 12-нд 4,5мм, 02сарын 13-нд 1,9мм цас орсон.
Алсын барааны харагдацын бага утга: 02 сарын 12-нд 1000NW 1200SE SN
METAR-ын тоо: 312
2020 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 02 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн 7 хоногийн эхэн буюу 12-13-нд ихэнх нутгаар, 14-нутгийн өмнөд хэсгээр 0,1-12,0 мм цас орсоноос хамгийн их нь Увсын баруун, Завхан, Архангай, Хөвсгөлийн зааг нутаг болон Булганы баруун өмнөд, Төв аймгийн зарим нутаг, Хэнтийн хойд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 4,0-12,0 мм цас орж, цасан шуурга шуурав.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Дундговийн баруун, Говь-Алтайн хойд, Дорноговийн өмнөд хэсгээр 1.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уулд 34 см, Баянтэс, Тосонцэнгэлд 32.0 см, Увсын Малчинд 30 см, Увсын Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Тэс, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Булганы Хангал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгатад 15-23см, Хөвсгөлийн Чандгат, Завханы Улиастай, Баянхайрхан, Яруу, Цагаанчулуут, Шилүүстэй, Увсын Тэс, Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Орхон, Сэлэнгийн Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адрага, Сүхбаатарт 10-14 см, Завханы Отгон, Нөмрөг, Сонгино, Яруу, Чандмань-Өндөр, Булганы Орхон, Хэнтийн Өндөрхаан, Дадал, Баян-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Баруун-Уртад 6-10 см, бусад нутгаар 1-5 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +8…+12 градус, бусад нутгаар +3…+7 градус хүрч дулаарсан боловч хугацааны сүүлчээр бүх нутгаар хүйтэрсэн байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -33…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30…-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -16…-20 градус, бусад нутгаар -21…-28 градус хүйтэн байв.
Cалхи: Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар салхи ширүүсч 7-12 м/сек, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурав.
Улаанбаатар хот орчмоор: 12-13-нд 3.0-6.0 мм цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэв. 7 хоногийн эхээр нийслэл хот орчмоор цаг агаар тогтуун өдөртөө +3 градус хүрч дулаарсан боловч хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-33 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -12…-16 градус хүйтэн байв.
2020 оны 2 дугаар сарын 17–24-ны хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19, 20-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд үүлэрхэг.
Салхи: гол төлөв баруунаас 5-8м/с.18,19,20-ны өдрүүдэд 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 32-34 градус өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнх хугацаанд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлшинэ. Ялимгүй цас орно. 24-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.
Салхи: 19-20-нд баруун, баруун өмнөөс 8-11м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19, 20, 21-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 2-5м/с, 19, 20-нд баруунаас 4-7м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 19, 20-нд, 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 19, 20, 21, 22-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20-нд үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй.Цас орохгүй.
Салхи: Баруунаас 5-8м/с.
Агаарын температур: 17-21-нд шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 18-20 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19.20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-19-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, 19-нд цас орно.
Салхи: 20-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Агаарын температур: 17, 22-24-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд сул хүчтэй сэгсрэлттэй.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлэрхэг. 19, 23-нд бага зэргийн цас орно.
Салхи: 20-ноос 23-нд өдөртөө баруунаас 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6м/с, 22, 23-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-14 градус хүйтэн байна. 22-ноос өдөртөө хүйтний эрч суларч 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-19-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, 20, 21-нд цас орно.
Салхи: 20-21-нд баруун хойноос 7-10 м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6 м/с.
Агаарын температур: 17, 22-24-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-21-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20,21-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд зүүн хойноос 4-7 м/с, 20,21-нд баруун хойноос 6-9 м/с, 22,23-нд баруун өмнөөс 6-9 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7 м/с.
Температур: 17-нд хүйтний эрч суларч шөнөдөө 23-26 градус, өдөртөө 5-7 градус, бусад хугацаанд шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: нийт хугацаанд баруунаас 4-7 м/с. 20-21-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-21-нд дунд хүчтэй сэгсрэлт
ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 20-нд баруун өмнөөс 10-13 м/с, бусад хугацаанд баруун хойноос 4-7 м/с.
Температур: 20,21-нд хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с, 20-нд баруун хойноос 12-15 м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 17-22-нд 17-19 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. 23-24-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд өрөвхийлөлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 20, 21-нд барууун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 20, 21-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 20, 21-нд барууун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 20, 21-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 20, 21-нд барууун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 20, 21-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20,22-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд салхи баруунаас 5-8 м/с. 19-24-нд түр зуур зарим үед 9-12 м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 13-16 градус, өдөртөө 4-7 градус хүйтэн байна. 19-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарч, шөнөдөө 17-20 градус, өдөртөө 10-13 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нөөс дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлтэй.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.02.17
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.02.17–02.24
Үзэгдэл: 18-нд Өлгий, Доной, 19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Хөшигийн хөндий, 20-нд Өлгий, Доной, Алтай, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, Мандалговь, Гурвансайхан, 21-нд Доной, Арвайхээр, Өндөрхаан, 22-нд Хөшигийн хөндий, 23-нд Мөрөн, 24-нд Ховд нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно. 22-нд Чингис хаан нисэх буудалд хялмаатай.
Салхи: 19-нд Ховд, 20-нд Ховд, Мандалговь нисэх буудлуудад баруун өмнөөс 9-12м/с, Гурвансайханд баруун хойноос 12-15м/с, Арвайхээр, Чойбалсан, Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с, 21-нд Чойбалсан, Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с салхитай байна.
18-нд Өлгий, 19-нд Өлгий, Ховд, Хөшигийн хөндий, Доной, 20-нд Өлгий, Ховд, Доной, Хөшигийн хөндий, Баруун-Урт, 21-нд Хөшигийн хөндий, Баруун-Урт нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Температур: Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Өлгий, Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Ховд, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, Баруун-Урт, Чойбалсан, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Доной, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Ханбумбат, Овоот, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна. 22-ноос ихэнх нисэх буудлаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 20-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Арвайхээр, Булган, Чингис хаан, 21-нд Өндөрхаан, Чойбалсан буудлуудад сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 19-нд Өлгий, Дэглий цагаан , Мөрөн, 20-нд Доной, Мөрөн, Говь-алтай, Говь секторт, 21-нд Өндөрхаан, Баруун- Урт, Чойбалсан, 22,23-нд нийт нутгааар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.