Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3, 8 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, агаарын навигаци болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь иргэний нисэхийн багц дүрмийн дагуу үйл ажиллагаа эрхлэх агаарын тээврийн компаниуд, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон иргэд байна.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нисэх буудлуудын үйлчилгээний нэгж, агаарын навигацийн үйлчилгээний нэгж, захиргаа, хүний нөөц, санхүүгийн нэгж, худалдан авах ажиллагааны нэгж, газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын нэгж тус тус ажиллана.