Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй ОБЕГ-ын Шуурхай штабынхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хоёр өдөр үзлэг шалгалт хийлээ.
Буянт-Ухаа дахь олон улсын “Чингис хаан” нисэх буудалд эрсдэлийн үнэлгээ хийгээд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс 02 дугаар сарын 22-ны 16.00 цагаас эхлэн нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч урсгалыг хязгаарлаж, үдэн гаргагч болон угтан авагчдийг нисэх буудалд оруулахгүй байх шийдвэр гаргалаа.