Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба
Ажлын байрны нэр: Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Иргэний нисэхийн тухай хууль, ИНД-65 дүрмийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
Боловсрол: Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: Нислэгийн хөдөлгөөний удирдагч
Мэргэшил: Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралт 1-ийн дагуу зохих сургалтад хамрагдсан байх.
Туршлага: Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Дипломын хуулбар
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Мэргэжлийн дагуу хамрагдсан сургалтын сертификатын хуулбар
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
- Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас /
Материал хүлээн авах:
2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд tuyatsetseg_d@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.
Харилцах утас: 71-285067
Сонгон шалгаруулалтын хуваарь:
Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвд дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
- Эссе бичих
- Англи хэлний түвшин тогтоох
- Баримт бичиг боловсруулах чадвар, Компьютерийн өргөн хэрэглээний программыг ашиглах чадвар
- Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.
Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу.