Нийтлэгдсэн 2020-10-14

2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-19-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 10 дүгаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 12-нд баруун хойноос 6-9м/с, 14-нд хойно баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Температур: 12-нд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн, 13-нд шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө  2-4 градус дулаан, 14, 15-нд шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 16-наас дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

14-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, 17-нд Мөрөн нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

12-нд Өндөрхаан, Чойбалсан, 14-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, 15-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 17-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-нд Дорнод, 14-нд Алтай, Баян, 15, 17-нд Төв, Дорнод секторуудад дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.10.12

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 12-нд баруун хойноос 7-10м/с, 14-нд хойно баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: 12-нд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн, 13-нд шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө  2-4 градус дулаан, 14, 15-нд шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 16-наас дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.10.12

2020 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 19-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар өдөртөө дулаарна/

Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-17-нд зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүн байна. Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир,  Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнаас 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир,  Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байх төлөвтэй.

2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 10 дугаар сарын 12-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 0,0-15,4 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатар 15,4 мм,  Зүүнбүрэн, Түшиг 13,0 мм, Хүдэр 10,0 мм, Булганы Сэлэнгэ 10,0 мм, Завханы Тосонцэнгэлд 9,5 мм  орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Архангайн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 1-4 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Төв аймгийн Эрдэнэсант 4 см, бусад нутгаар 1-2 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр дулаахан, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус,  бусад нутгаар -3…+3 градус байв.

Агаарын хамгийн бага температур:  Хугацааны сүүлчээр өмнөх өдрөөсөө ихэнх нутгаар 5-15 градусаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус,  бусад нутгаар -8…-14 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд 6-11 м/с, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед түр зуур секундэд 14-20 метр хүрч ширүүссэн

Улаанбаатар хот орчмоор: 8, 10-нд 0,0 мм ялимгүй цас орлоо. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 6-11 метр, 9-10-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр дулаахан шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +8…+14 градус, хугацааны сүүлээр хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -12…-14 градус, бусад хэсгээр -6…-10 градус, өдөртөө -2…+2 градус байв.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 10 сарын 05-ны  өдрөөс 2020 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд үүлэрхэг.

Салхи: Ихэнх хугацаанд 2-5м/с, түр зуур 8-16м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга X/08-нд 14018м/с.

Үзэгдэл: X/05, 06, 07, 11-нд хяруу, X/08-нд бороо, X/10-нд цас, орон шуурга тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 10 сарын 07-нд 14.0 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 10 сарын 04-нд -14.0  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 10 сарын 07-нд 28.0  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 10 сарын 11-нд -14.4 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: 9999

Нийлбэр тунадасны хэмжээ: 0.3мм

Тунадасны хамгийн их хэмжээ: 09 сарын 30-нд 12.7мм бороо орсон байна.

METAR-ын тоо: 312

2020 оны 10 дугаар сарын 12-ноос 19-нийг

хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12, 13-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 7-10м/с.

Температур: Шөнөдөө  4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан. Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 14-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 15-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 15-нд дунд хүчтэй сэгсрэлт,мөстөлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 14, 18-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 15, 16-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.

Температур: Бага зэрэг дулаарч, шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Доной” нисэх буудал орчимд:

 Үзэгдэл: 13, 14-нд үүлэрхэг, цас  орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 12, 13, 14-нд баруун хойноос  6-9м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 2-5м/с.

Температур: Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байх боловч 16-наас хүйтний эрч суларч шөнөдөө   7-9 градус хүйтэн , өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 12, 13, 14 -нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14-нд үүлшинэ, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруунаас  4-7м/с.

Агаарын температур: 12-ноос 15-нд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан. 16-наас дулаарч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13, 14-нд үүлшинэ цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 13, 14-нд, баруун өмнөөс 11-14м/с, бусад хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур:  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. 14-нд хүйтэрч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13, 14-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 12, 13-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 15, 16-нд баруунаас 7-10м/с. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

Температур: шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 16-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Цаг агаарт аюултай үзэгдэл ажиглагдахгүй.

“Мөрөн” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 12, 15-нд багавтар үүлтэй, бусад хугацаанд үүлшинэ, хур тунадас орохгүй.

Салхи: 12, 13, 14-нд баруун өмнөөс 3-6м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10м/с, түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байх бол 16-наас бага зэрэг дулаарч, шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: Солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 15-17-нд баруун хойноос 7-10м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. 15-наас дулаарч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй

“Арвайхээр”нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 13-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 14, 15-нд баруун хойноос 6-9 м/с,  Бусад хугацаанд баруун өмнөөс 3-6 м/с, 16-нд зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, 16-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 12-нд үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. 13, 14-нд  багавтар үүлтэй, бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 14, 18-нд баруун өмнөөс бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с.

Температур: Шөнөдөө 12-ноос 14-нд 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан бусад хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Өндөрхаан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 14-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 12, 17-нд баруун хойноос 9-12 м/с, 12-нд зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 7-10 м/с, 16-нд зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 16-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 12, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:  

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Ихэнх хугацаандаа хур тунадас орохгүй.

Салхи: 12, 16-нд баруун хойноос 7-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаандаа баруун өмнөөс 6-9 м/с байна.

Температур: 13-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, бусад хугацаандаа шөнөдөө 5-7 градус хүйтэн өдөртөө 8-10 градус дулаан байна

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 12, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 9-12 м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 16-наас дулаарч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Гурвансайхан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 13, 14-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 16-нд баруунаас 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 7-10м/с салхитай байна.

Температур: Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, 16-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд дунд хүчтэй мөстөлт, 16-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 12, 15, 17-нд баруун, баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с салхитай байна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 15-нд  өдрүүдэд дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.  

“Тавантолгой” нисэх буудал орчимд

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 12, 15, 17-нд баруун, баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с салхитай байна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 15-нд өдрүүдэд дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.  

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.10.12-10.19

Үзэгдэл: 12-нд Өлгий, Дэглий цагаан, Баянхонгор, Чойбалсан, 13-нд Өлгий, Дэглий цагаан, Алтай, Доной, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 14-нд Дэглий цагаан, Ховд, Алтай, Доной, Тосонцэнгэл, Өндөрхаан, Гурвансайхан, 18-нд Ховд нисэх буудлуудад үүлшинэ бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 12-нд Өндөрхаанд баруун хойноос 9-12м/с, Баруун-Уртад баруун хойноос 7-10м/с, 13, 14-нд Алтайд баруун өмнөөс 11-14м/с, 15, 16-нд Ховдод баруун хойноос, Баянхонгор, Мөрөн, Булган, Баруун-Уртад баруунаас 7-10м/с, 17-нд Өндөрхаанд баруун хойноос 9-12м/с, ихэнх хугацаанд Өндөрхаан, Гурвансайханд баруун өмнөөс, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с, Мандалговьд баруун хойноос 9-12м/с салхитай байна. 12-нд Доной, Өндөрхаан, Баруун-Урт, 13, 14-нд Доной, 15-нд Дэглий цагаан, Ховд, Мөрөн, Булган, 16-нд Ховд, Мөрөн, Булган, Арвайхээр , Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүснэ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: 12-нд баруун хойноос 6-9м/с, 14-нд хойно баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 12-нд баруун хойноос 7-10м/с, 14-нд хойно баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур:  Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Доной, Алтай, Мөрөн, Булган, Арвайхээр, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Өлгий, Дэглий цагаан, Ховд, Баянхонгор, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

15-наас Булган, Чойбалсан, 16-наас Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь нисэх буудлуудад бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 12-нд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн, 13-нд шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө  2-4 градус дулаан, 14, 15-нд шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, 16-наас дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, 17-нд Мөрөн нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 12-нд Өндөрхаан, Чойбалсан, 14-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, 15-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 17-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper