Нийтлэгдсэн 2021-02-08

2021 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 2021 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН 22-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2021 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

 

“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 15,21-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. 16-нд солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 15,21-нд хойно баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 15, 16-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.17-ноос дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 21-ээс хүйтэрч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 15,16-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад сул хүчтэй мөстөлт, 15,16-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан 20,21-нд Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16-нд Төв, Говь, Дорнод секторт, 20,21-нд Мөрөн, Төв, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2021.02.15

 

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2021 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

 

Үзэгдэл: 15,21-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. 16-нд солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 15,21-нд хойно баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 15, 16-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.17-ноос дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 21-ээс хүйтэрч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

 2021 оны 02 сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл

 

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 2-8м/с, түр зуур 10м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга II/11-нд 32010м/с.

Үзэгдэл: II/-08,09,10,12,13,14-нд утаа

II/-08,09,12,-нд хяруу

II/-09,14-нд хялмаа ажигласан.

II/-11-нд цас ажигласан.

II/-11-нд орон шуурга ажигласан.

Агаарын температурын хамгийн их утга: 02 сарын 10-нд -2.1  градус хүйтэн

Агаарын температурын хамгийн бага утга:  02 сарын 13-нд -32.4 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 02 сарын 08-нд 3.5 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга:  02 сарын 13-нд -34.3 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: II/-09-нд 6000NW FU, II/-11-нд 6000NW SN

Нийлбэр тунадасны хэмжээ:  0.7мм

Тунадасны хамгийн их хэмжээ: 0.5мм

METAR-ын тоо:312

 

2021 оны 2 дугаар сарын15-наас 2 дугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулрах боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байна./

Хур тунадас: 15-нд төв болон зүүн аймгуудйн нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 15,16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч хугацааны дунд үеэс иэнх нутгаар хүйтний эрч нилээд суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  27-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

2021 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 02 дугаар сарын 15-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 10-нд Баян-Өлгий, Ховдын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говийн аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд Төв, Сэлэнгийн зарим газраар  0.0-7.5мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Алтайд 7,5мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 7,2мм, Өвөрхангайн Дөчинжилд 5.7мм, Өвөрхангайн Рашаантад 5,0мм, Хөвсгөлийн Цагааннуурт 4,6мм, Дархан, Сэлэнгийн Зүүнхараад 4,2мм, Дарханы Шаазгайт, Өвөрхангайн Хархорин, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Бүрдэд 4,0мм, бусад хэсгээр 0.0-3.7 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Архангайн өмнөд хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгийн баруун хэсгээр 1-21 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 21 см, Завханы Баян-Уулд 18 см, Сэлэнгийн Хүдэр, Завханы Цагаанчулуутад 17 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Сүхбаатарын Асгатад 16 см, Өвөрхангайн Бат-Өлзий, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сүхбаатард 15 см, Увсын Давст, Завханы Яруу, Цагаанхайрхан, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Түмэнцогтод 14см, Увсын Баруунтуруун, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагааннуур, Сэлэнгийн Зэлтэр, Сүхбаатарын Дарьгангад 13 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -14….-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр -6…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар +6…+13 градус, бусад нутгаар +4….-4 градус байв. Хугацааны дунд үеэс хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -19….-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5….-2 градус, бусад нутгаар -4….-9 градус байсан байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн болон дунд үед ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -0…-9 градус, бусад нутгаар -12…-17 градус, хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Ерөө голын хөндийгөөр -34….-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -27…-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -11….-18 градус, бусад нутгаар -19…-25 градус  байв.

Cалхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 20-23 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 11, 14, 15-нд 0.0-1.1 цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-21 градус, бусад хэсгээр -10…-15 градус,  өдөртөө -1…-8 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-32 градус, бусад хэсгээр -19…-25 градус,  өдөртөө -10…-16 градус, байв.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

   

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2021.02.15-02.22

 

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд уулаараа ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с.18,19,20-нд баруун өмнөөс түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

Дэглий-Цагаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй ,цас орохгүй.

Салхи: Бүх хугацаанд зүүн хойноос 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл:  Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Ховд” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 19,20-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, зарим үед түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: шөнөдөө  9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан, 20-ноос хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19,20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20-нд Үүлшинэ, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 4-7м/с,.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 

 

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 4-7м/с.

Агаарын температур: 19,20-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 5-7 градус, бусад хугацаанд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна .

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

 

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20-нд үүлэрхэг, бага зэргийн цас  орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи:19,20-нд баруунаас 8-11м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Температур: Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн, 18-наас дулаарч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд сул хүчтэй мөстөлт, 19,20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Баянхонгор ” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 15, 19-нд  баруунаас 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: Шөнөдөө 11-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 19-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  15,21,22-нд үүлшинэ. 21,22-нд цас орно. Бусад хугацаад солигдмол үүлтэй. Цас орохгүй

Салхи: 15,20,21-нд баруунаас 9-12 м/с түр зуур 14-16 м/с хүрч салхилна, бусад хугацаанд баруунаас 4-7 м/с

Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, хугацааны дунд үе буюу 18-20-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн өдөртөө 5-7 градус дулаан, хугацааны сүүлээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,20,21-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Мөрөн” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл:  Хугацааны сүүлээр үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. 20-нд цас орно.

Салхи: 16,17,18-нд баруунаас 4-7м/с, бусад хугацаанд баруунаас 7-10м/с, түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан  байх бол 18-наас дулаарч, шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

 

 

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15,20-нд үүлэрхэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 15, 18-22-нд баруун хойноос 5-8м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с

Температур: Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн, 17-ноос хүйтний эрч суларч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн. Цаашлаад хүйтний эрч суларна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

                                                                                                                         

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 20-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Их төлөв баруунаас 5-8м/с.

Температур: Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус, 18,19-нд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Өндөрхаан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 20-21-нд шилжих шөнө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 15-нд баруун хойноос 9-12м/с, 18,19-нд баруун хойноос 8-11 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9 м/с.

Температур: 15,16-нд хүйтэн байх боловч 17-20-ныг хүртэл хүйтний эрч суларч шөнөдөө 16-17 градус, өдөртөө 0-2 дулаан байна. 21-нээс хүйтний эрч бага зэрэг чангарна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 15-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

 

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:  

Үзэгдэл:15,21-нд үүлэрхэг. Ялимгүй цас орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй.Цас орохгүй.

Салхи:  Их төлөв  баруун өмнөөс 5-8м/с, 15,19-нд баруун хойноос түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур:  Хугацааны эхээр шөнөдөө 27-29 градус өдөртөө 14-16 градус хүйтэн 18-наас хүйтний эрч суларч шөнөдөө 9-11 градус өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 15,19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи:  19, 20, 21-нд баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд 6-9 метр.

Температур: 17, 18, 19, 20-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

 

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 15, 19, 20-нд баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур:  Хугацааны эхээр шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 19, 20-нд дулаарч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. 21-ээс бага зэрэг хүйтэрнэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:15, 19, 20-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

 

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 15,16,20-нд баруун хойноос 15,20-нд 9-12м/с, 16,22-нд 7-9м/с, 19-нд баруун баруун хойноос 6-9м/с Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Агаарын температур:  18,19,20-нд дулаарч шөнөдөө 4-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16,21-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 15,16,20-нд баруун хойноос 15,20-нд 9-12м/с, 16,22-нд 7-9м/с, 19-нд баруун баруун хойноос 6-9м/с Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Агаарын температур:  18,19,20-нд дулаарч шөнөдөө 4-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16,21-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

Нисэх буудлуудын цаг агаарын нэгтгэсэн төллөв

2021.02.15-02.22

 

Үзэгдэл: 15-нд Булган, Чойбалсан, Баруун-Урт, 19-нд Өлгий, 20-нд Доной, Алтай, Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 21-нд Арвайхээр, Мандалговь, 22-нд Арвайхээр нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 15,21-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. 16-нд солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 15-нд Баянхонгор, Арвайхээрт баруунаас, Өндөрхаан, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос 9-12м/с, 16-нд Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос 9-12м/с, 18-нд Өндөрхаанд баруун хойноос 8-11м/с, 19-нд Ховдод баруун өмнөөс, Алтай, Баянхонгор, Арвайхээрт баруунаас, Өндөрхаанд баруун хойноос 9-12м/с, Мандалговь баруун хойноос 11-14м/с, 20-нд  Ховд, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос, Алтай, Арвайхээрт баруунаас 9-12м/с салхитай байна.

15-нд Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, Булган, Баруун-Урт, Гурвансайхан, 18-нд Өлгий, Булган, 19-нд Өлгий, Ховд, Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, Булган, Баруун-Урт, Гурвансайхан, 20-нд Өлгий, Ховд, Арвайхээр, Мөрөн, Булган, Гурвансайхан нисэх буудлуудад 14-16м/с хүрч ширүүснэ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: 15,21-нд хойно баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 15,21-нд хойно баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Дэглий цагаан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Булган, Чойбалсан, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Доной, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Өлгий, Алтай, Баянхонгор нисэх буудлуудад шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Ховд, Арвайхээр, Мандалговь Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

16,20-нд Ханбумбат, Тавантолгойд, 17-ноос Булган, 18-наас Алтай, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Уртад хүйтний эрч суларна. 20-ноос Ховд, Арвайхээр, 21-нээс Тосонцэнгэл нисэх буудлуудад бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 15, 16-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.17-ноос дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 21-ээс хүйтэрч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад сул хүчтэй мөстөлт, 15,16-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан 20,21-нд Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper