Нийтлэгдсэн 2023-07-27

Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс

Зорилго: Энэ нэгж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас шилжигдсэн эрх /иргэний нисэхийн 16 дүрэм/-ийн хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулахад мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
Эрх зүйн орчин: Олон улсын иргэний нисэхийн тухай Чикакогийн конвенц,  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, ОУИНБ-аас гаргасан практик зөвлөмж, ИНБД, нисэхийн стандарт шаардлага,  ИНЕГ-ын даргын тушаал, журам, зааврууд.
Үйл ажиллагаа: Аэродромын үйл ажиллагаа эрхлэх байгууллага, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын навигацийн техник үйлчилгээ, нислэгийн журмын үйлчилгээ, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний болон  зохицуулалттай агаарын ачааны байгууллагыг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжүүлэх, гэрчилгээг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг хариуцдаг. Түүнээс гадна гэрчилгээжсэн байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох стандарт, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж байгаад хяналт тавих, үйл ажиллагааны журам, заавар, технологийн баримт бичгүүдийг хянах, зөвшөөрөх ажлыг хариуцна. Нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Үүнд:

  • гэрчилгээжүүлэлт
  • төлөвлөгөөт үзлэг шалгалт
  • төлөвлөгөөт бус үзлэг шалгалт
  • баримт бичгийн хяналт
  • гэнэтийн үзлэг шалгалт
  • байнгын хяналт

Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц: Тус хэлтсийн батлагдсан орон тоо-12

  1. Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  2. Агаарын навигацийн үйлчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч
  3. Нисэхийн аюулгүй байдлын ахлах байцаагч
  4. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  5. Аэродром хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  6. Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  7. Нисэхийн цаг уурын үйлчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  8. Нисэхийн мэдээллийн үйлчилгээ хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  9. Гэрэл суулт, цахилгаан хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  10. Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч
  11. Аюулгүй байдлын мэргэжилтэн

Үүрэг: Нислэгийн  хөдөлгөөн, нисэхийн аюулгүй байдал, аэродром, холбоо навигаци, ажиглалт, гэрэл суулт,  нисэхийн цаг уур, нисэхийн мэдээллийн үйлчилгээнд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулахэд чиглэсэн байнгын хяналт тавина. Үүнд:

  • Аэродромын үйл ажиллагаа, аэродромын засвар, үйлчилгээний технологи, аэродромын перроны менежмент, шувуу, мал амьтны аюулаас сэргийлэх үйл ажиллагаа, аврах, гал унтраах үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Аэродромын үйл ажиллагааны ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын аэродромын гэрэл суултын систем, нисэхийн цахилгаан хангалтын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Агаарын навигацийн хангалт үйлчилгээ, нисэхийн холбоо, ажиглалтын системийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Нислэгийн хөдөлгөөний удирдлагын технологи, агаарын зайн зохион байгуулалтад хяналт тавих;
  • Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн зургийн үйлчилгээ, нисэхийн өгөгдөл, мэдээллээр хангах ажиллагааны зохицуулалтад хяналт тавих;
  • Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Хэрэглэлийн нислэгийн журмын зохиолт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Нисэхийн цаг уурын үйлчилгээ, нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх байгууллага, мэдээг хэрэглэгч байгууллагуудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр гаргасан дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын ерөнхий зааврыг хянах, хүлээн зөвшөөрөх;
  • Нисэхийн аюулгүй байдлын хангалт, нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, ачаа, шуудан тээврийн байгууллага, нислэгийн хоол хүнс бэлтгэх байгууллагын аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;

 

АЭРОДРОМ, АГААРЫН НАВИГАЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ХУГАЦАА

Гэрчилгээний нэр Зөвшөөрлийн төрөл Үндэслэл Хугацаа
1 Аэродромын гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-139 ИНД-139-ийн 11.(а)-д заасны дагуу aэродромын гэрчилгээ, эсхүл хязгаарлагдмал аэродромын гэрчилгээний хугацааг, гэрчилгээ олгосон өдрөөс хойш 5 жилээс дээш хугацаагаар тогтоохгүй.
2 Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-139
3 Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-140 ИНД-140-ийн 13.(а)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
4 Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-171 ИНД-171-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
5 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-172 ИНД-172-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
6 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-173 ИНД-173-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
7 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-174 ИНД-174-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
8 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-175 ИНД-175-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
9 Зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээ Энгийн зөвшөөрөл ИНД-109 ИНД-109-ийн 13.(a)-д заасны дагуу гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper