Нийтлэгдсэн 2023-07-27

Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтэс

Зорилго: Энэ нэгж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас шилжигдсэн эрх /иргэний нисэхийн 18 дүрэм/-ийн хүрээнд нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулахад мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
Эрх зүйн орчин: Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц,  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, ОУИНБ-аас гаргасан практик зөвлөмж, ИНБД, нисэхийн стандарт шаардлага,  ИНЕГ-ын даргын тушаал, журам, зааврууд.
Үйл ажиллагаа: Үндэсний агаарын тээвэрлэгчид, Монгол Улс руу арилжааны нислэг үйлдэж буй гадаадын агаарын тээвэрлэгчид, ачааны агаарын тээвэрлэгч, хөдөө аж ахуйн болон сонирхогчийн нислэгийн байгууллагууд, нисэх клуб, хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх, нисэхийн сургалтын байгууллагууд болон иргэний нисэхийн итгэмжлэгдсэн шалгагчид гэрчилгээ олгох, нислэгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох (RVSM, PBN, EFB, EDTO г.м) ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • гэрчилгээжүүлэлт
  • төлөвлөгөөт үзлэг шалгалт
  • төлөвлөгөөт бус үзлэг шалгалт
  • баримт бичгийн хяналт
  • чиглэсэн үзлэг шалгалт

Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц: Тус хэлтсийн батлагдсан орон тоо-12

  • Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  • Нислэгийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах байцаагч
  • Газрын үйл ажиллагаа хариуцсан Ахлах байцаагч
  • Нислэгийн үйл ажиллагааны хяналтын байцаагч
  • Бүхээг, газрын үйл ажиллагаа хариуцсан байцаагч
  • Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  • Чанар баталгаажуулалт, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо хариуцсан байцаагч
  • Агаарын тээвэрлэгчийн санхүү, эдийн засгийн чадамж хариуцсан байцаагч
  • Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын мэргэжилтэн

Үүрэг: Гэрчилгээжсэн байгууллагуудын үйл ажиллагаанд  дараах хяналтыг тавина. Үүнд:

  • агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа;
  • гадаадын агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа;
  • аж ахуйн зориулалттай нислэгийн үйл ажиллагаа, сонирхогчийн нислэгийн үйл ажиллагаа, нисэх клуб болон бусад нислэгийн үйл ажиллагаа;
  • нисэхийн сургалтын байгууллагын үйл ажиллагаа;
  • байгууллагын чанар, дотоод хяналтын тогтолцоо;
  • байгууллагын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо;
  • нисгэгчийн баримт бичиг, лавлагаа гаргах;
  • нислэгийн хяналт зохицуулалт болон агаарын хөлгийн диспатчерийн үйл ажиллагаа;
  • бүхээгийн үйл ажиллагаа;
  • агаарын тээвэрлэгчийн газрын үйл ажиллагаа;
  • аюултай ачаа тээвэрлэлт;
  • гэрчилгээжсэн байгууллагын үндсэн заавар, нислэгийн үйл ажиллагааны зааврууд /FOM Part A, B, C, D; AFM, QRH, MEL г.м/, нислэг зохицуулалт хяналтын заавар,  бүхээгийн үйл ажиллагааны заавар, газрын үйл ажиллагааны заавар /зорчигч, ачаа тээш/, аюултай ачаа тээвэрлэх заавар, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар /SMS/, онцгой байдлын үйл ажиллагааны заавар,  осол зөрчлийг шинжлэн шалгах заавар, чанар дотоод баталгаажуулалтын заавар, баримт бичиг хяналтын заавар, нисэхийн сургалтын байгууллагын заавар зэрэг үйл ажиллагааны заавар журмуудыг хянан баталгаажуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

НИСЛЭГИЙН СТАНДАРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ХУГАЦАА

Гэрчилгээний нэр Зөвшөөрлийн төрөл Үндэслэл Хугацаа
1 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-119 5 хүртэл жилээр
2 Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-129 5 хүртэл жилээр
3 Хөдөө аж ахуйн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-137 5 хүртэл жилээр
4 Нисэх клубийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-149 5 хүртэл жилээр
5 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-115 5 хүртэл жилээр
6 Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ Тусгай зөвшөөрөл ИНД-141 5 хүртэл жилээр
7 Иргэний нисэхийн итгэмжлэгдсэн шалгагч Тусгай зөвшөөрөл ИНД-183 2 хүртэл жилээр
8 Ачааны агаарын тээвэрлэгчид эрх олгох Тусгай зөвшөөрөл ИНД-301 3 хүртэл жилээр
9 Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт Тусгай зөвшөөрөл ИНД-102 5 хүртэл жилээр

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper