Нийтлэгдсэн 2018-04-12

Санхүү, хөрөнгө оруулалтын газар

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хөрөнгийг асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрүүлэх арга хэмжээ авна. Байгууллагын  нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах хэрэгжилтийг зохион байгуулах, санхүү, төлөвлөлтийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, нэгдсэн төсвийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны орлого, зарлагын төсвийг хянах, батлуулах, түүнийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг төлөвлөн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Дээрх чиг үүргийн хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр санхүүгийн тайланг хүлээн авч санхүүгийн нэгдсэн тайланг гаргах, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалтад бүртгэлээр хяналт тавих, зардлын гүйцэтгэлийг төсөв төлөвлөгөөний дагуу зарцуулж байгаад санхүүгийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Дарга, дэд даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бусад хэрэглэгчид байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper