Нийтлэгдсэн 2018-06-28

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх

Дүрмийн шаардлагаас чөлөөлөх гэж ИНД-ийн тухайн шаардлагыг Даргын зөвшөөрсөн өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт гэж Сайдын баталсан ИНД-ийн тодорхой шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор Даргад гаргасан баримт бичиг юм. ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө, Дарга тухайн хүсэлт нь мөрдөгдөж байгаа ИНД-д шаардсантай дүйцэх аюулгүй байдлын түвшин, эсхүл эрсдэлийн удирдлагын шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийнэ.

Хүсэлт гаргагчийн үүрэг, хариуцлага 
Хүсэлтэд аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээг хавсаргасан байна. Тухайн хүсэлтэд бүрэн гүйцэд үнэлгээ хийх зорилгоор ИНЕГ аюулгүй байдлын зохих түвшнийг хангахаар санал болгож байгаа арга хэмжээ, эсхүл нөхцөлийг багтаасан, Дүрмийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт гаргасан шалтгааныг дэмжихэд шаардлагатай нотлох баримт болон бичиг баримтыг шаардана.

Хуулийн үндэслэл 
ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гаргах бүх тохиолдолд Дарга ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх тухайн шийдвэр нь аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Дээрх шаардлагыг хангаж байгаа болохыг нотлох зорилгоор дараах үндэслэлүүдийг нь заавал хүргүүлсэн байх ёстой:

  1. цаашдын хэрэгжүүлэлт шаардлагагүй байх хэлбэрээр, ИНД-ийн тухайн шаардлагыг дийлэнхийг хангасан байх; эсхүл
  2. тухайн шаардлагад хамаарах асуудлын хувьд, авч хэрэгжүүлсэн тухайн арга хэмжээ, эсхүл зохицуулалт нь ИНД-ийн тухайн шаардлагыг хэрэгжүүлснээс үр дүнтэй, эсхүл илүү үр дүнтэй байх; эсхүл
  3. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй байх; эсхүл
  4. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй болохыг болсон хэрэг явдал харуулсан байх.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан ажилтан
ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан ажилтан нь Нислэгийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын албаны холбогдох байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Даргын гаргах шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Дүрмийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг Даргад танилцуулахын өмнө, ИНЕГ-аас ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх тухайн үйл явцад иргэний нисэхийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлно.

Шийдвэр гаргах хугацаа 
Хүсэлт гаргагч нь 60-аас доошгүй хоногийн өмнө ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг урьдчилан хүргүүлнэ. ИНЕГ нь 60 хоногийн дотор тухайн хүсэлтийг авч үзэх бөгөөд ялангуяа хэрэв хүсэлт гаргагч тухайн нөхцөл байдлыг хожимдож мэдсэнээс шалтгаалан тухайн хүсэлтийг богино хугацаанд яаралтай, эсхүл онцгой ач холбогдол өгч шийдвэрлэнэ гэж найдах хэрэггүй.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүчинтэй шийдвэр 
Энэ мэдээлэлтэй холбоотой залруулга байгаа бол rule@mcaa.gov.mn хаягаар Дүрмийн хэлтэст ирүүлнэ үү.

Дугаар Агуулга Шийдвэрийн огноо Дуусах огноо
1 А/345 ИНД-173.301(f)(6), ИНД-174.151(f)(6), ИНД-175.301(f)(6)-д 2022 оны 02 сарын 01-нд SMS-ийг хэрэгжүүлсэн байх гэсэн шаардлагаас чөлөөлөх 2022 оны 12 сарын 26 2023 оны 2 сарын 1
2 А/346 Агаарын тээвэрлэгчийг ИНД-121.57(a)-д заасан бататгах нислэгийн шаардлагаас зөвхөн ачаа, шуудан тээвэрлэх арилжааны нислэг үйлдэж болох нөхцөлтэйгээр чөлөөлөх 2022 оны 12 сарын 26 2023 оны 2 сарын 1

Түгээмэл асуултууд (FAQs) 

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
Дараах маягтыг бөглөж, rule@mcaa.gov.mn, эсхүл “Дүрмийн хэлтэс, ИНЕГ, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, Улаанбаатар хот” шуудангийн хаягаар ирүүлнэ.
24011/02 (Eng.)
24011/02 (Мон.)

Хэн ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт гаргаж болох вэ?
Дарга нисэхийн ажилтан, агаарын тээвэрлэгч, нисэхийн бүтээгдэхүүн болон нисэхийн үйлчилгээг 1999 оны Иргэний нисэхийн тухай хуульд нийцүүлэн гаргасан ИНД-ийн тодорхой шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг тохирох нөхцөлтэйгээр зөвшөөрч болно. Дарга эцсийн шийдвэр гаргана.

Хүсэлтийн шийдвэрийг хэрхэн мэдээлдэг вэ?
ИНЕГ нь хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг бусдад шилжүүлж болох уу?
Үгүй, ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг бусдад шилжүүлж болохгүй. Энэ нь өмч хөрөнгө биш бөгөөд бусдад дамжуулж болохгүй. Дүрмийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэхийг хувь хүн, эсхүл тодорхой хуулийн этгээдэд зөвшөөрдөг бөгөөд бусад хуулийн этгээд ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх давуу байдлыг эдлэхийг зорьж байгаа бол энэ ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг гаргах үүрэгтэй. Хүсэлт бүрийг тухайн нөхцөлд тохирсон шалгуураар үнэлж, шийдвэрлэнэ..

Хэрэв ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийн тодорхой нөхцөлийг дагаж мөрдөхгүй бол юу болох вэ?
Хэрэв ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийн тодорхой нөхцөлийг дагаж мөрдөөгүй болохыг ИНЕГ олж, тогтоосон бол ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх тухайн шийдвэрийг хүчингүй болгоно.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр хэзээ хүчингүй болох вэ?
Дарга ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг түүнийг эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл Дарга аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хэдийд ч хүчингүй болгож болно. Энэ нь тухайн хүсэлт гаргагч ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийн нөхцөлийг дагаж мөрдөхгүй байх, эсхүл Дарга ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг үргэлжлүүлэх нь нисэхийн аюулгүй байдалд аюултай болохыг мэдсэн онцгой нөхцөл байдлаас шалтгаалж болно.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг хүчингүй болсныг хэрхэн мэдэх вэ?
Дарга ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон бол, тухайн шийдвэрийг эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хүчингүй болгосон шалтгаанаа заана. ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх нийтийг хамарсан шийдвэрийг хүчингүй болгосон бол, тухайн шийдвэрийг ИНЕГ-ын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper