Нийтлэгдсэн 2023-07-20

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА /ICAO/ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН “ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ИРГЭНИЙН НИСЭХИЙН СУРГАЛТЫН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТ (TRAINING MANAGERS COURSE)-ЫН ТАЙЛАН

Нэг. Сургалтын зорилго

Олон улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, ингэснээр салбарын аюулгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлэх стратеги бодлогын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар хамтран, хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан олон төрлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийн “Сургалтын менежерүүдэд зориулсан сургалт” нь Иргэний нисэхийн салбарын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, чанарын болон сургалтын стандартыг ICAO-ийн “Сургалтын байгууллагын үнэлгээний журам”-ын дагуу мөрдүүлэх, мөн Зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагын гарын авлага Док 9841-ын дагуу (Manual On The Approval Of Training Organizations) сургалтын байгууллагыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих ур чадвар эзэмшүүлэх зорилготой.

Тус тэтгэлэгт сургалтад Гамби, Папуа Шинэ Гвиней, Фижи, Белиз, Бенин, Уганда, Намиби, Ирак, Судан зэрэг Ази номхон далай, Африк, Америк тивийн хөгжиж буй орнуудын 12 суралцагч сургалтад хамрагдсан.

Хоёр. Сургалтад хамрагдсан ажилтан
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн С.Бадрал

Гурав. Сургалтын үргэлжилсэн хугацаа
Сургалт 2023 оны 07 сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд үргэлжлэв.

Дөрөв. Сургалт зохион байгуулагдсан газар
Бүгд Найрамдах Индонез Улсын Палембанг нисэхийн политехник сургуульд танхимын хэлбэрээр зохион байгуулагдсан.

Тав. Сургалтын агуулга
Сургалтын хөтөлбөрийн дагуу дараах сэдвүүдийн хүрээнд онолын болон дадлага сургалтын үйл ажиллагаанд оролцлоо. Үүнд:

– Зохих стандарт, журмын хүрээнд иргэний нисэхийн салбарын сургалтын байгууллагыг шинээр үүсгэн байгуулах ерөнхий ойлголт, түүнд тавигдах шаардлага

– Сургалтын төвийн үйл ажиллагааны заавар, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний талаарх ерөнхий ойлголт

– ICAO-аас сургалтын байгууллагад тавигдах шаардлагын хүрээнд сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардлагатай хүчин зүйлс, мэдлэг, ур чадвар

– Олон улсын стандарт, шаардлагын дагуу сургалтын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Зургаа. Сургалтаас гарсан үр дүн.

  • ICAO-аас сургалтын талаарх баримталж буй бодлогыг өөрийн оронд хэрэгжүүлэх боломжийг судлах;
  • Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх талаар хөгжиж буй орнуудтай туршлага судлах;
  • Олон улсын стандартын дагуу сургалтын орчин, анги танхим, хичээлд ашиглагдах тоног төхөөрөмжийг бэлтгэх;
  • Сургалтын заах аргазүй, гарын авлага, сургалтын материалыг гаднын сургалтын байгууллага хэрхэн бэлтгэдэг талаар туршлага солилцох;
  • Орчин үеийн дэвшилтэт сургалтын тоног төхөөрөмж, техник, технологитой танилцах;
  • ICAO-ийн стандартын дагуу сургалтын байгууллагыг аудит үнэлгээнд бэлтгэх ажлын удирдан зохион байгуулах;

 

ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                                              Г.БАТБАЯР

ХЯНАСАН:
НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ                           Б.УРАНТӨГС

СУРГАЛТЫН ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:
НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН                                                            С.БАДРАЛ

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper